Нийгмийн
МАРШРУТ: Халдвар авсан жолооч Ч-58, Ч-11 чиглэлийн шугамд явжээ

“Автобус нэг” ОНӨААТҮГ-ын жолооч коронавирусийн халдвар авсан тухай бид өмнө мэдээлсэн. Сүүлийн мэдээллээр халдвар авсан автобусны жолооч Ц нь "Рапид мед” эмнэлгийн бариач эмэгтэйн хавьтлын хавьтал аж. Одоогоор тухайн жолоочийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд тухайн баазын өглөө болон оройн ээлжинд гардаг 150 гаруй жолоочоос шинжилгээг авч байгаа аж.
Зорчигч тээврийн нэгтгэлийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Цэнд хэвлэлд өгсөн тодруулгадаа тухайн жолоочийн сууж явсан автобусны кабин нь битүү, тэрчлэн амны хаалттай байсан тус эрсдэл бага хэмээжээ.
Тухайн жолооч хамгийн сүүлд Ч-58, Ч-11 чиглэлийн шугамд явсан бөгөөд Ч-58 нь "Мишээл экспо-Дүүхээ дэлгүүр” , Ч-11 нь "Хужирбулан-Монгол кино” чиглэлд явдаг аж.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.