ДЭЛХИЙ

“КОВИД-19” хоёр удаа туссан ч цар тахлын тухай огт мэдэхгүй байгаа залуу

Их Британийн иргэн Жозеф Флавилл өнгөрсөн жил тус улс үндэсний хэмжээнд хөл хорио тогтоохоос өмнө команд орсон юм. Тэрбээр бага зэрэг ухаан орж эхэлсэн ч яг одоо дэлхий дээр цар тахал өрнөж байгаа талаар ямар ч мэдлэггүй байгаа аж. Гэсэн хэдий ч 19 настай Флавилл “КОВИД-19” хоёр удаа тусаад эдгэсэн байна.

Баруун Английн Стаффордширд амьдардаг Жозеф Флавилл өнгөрсөн жилийн гуравдугаар сарын нэгэнд Буртон тосгонд алхаж байжээ. Гэтэл тэрбээр авто осолд орж тархиндаа бэртэл авсан юм. Үүнээс хойш Флавилл дэлхий даяар өрнөж буй цар тахлын талаар мэдэлгүй 11 сарын турш команд орсон байна.

Өнгөрсөн ням гарагаас (2021.01.31) эхлэн тэрбээр бага зэрэг ухаан орж эхэлсэн ажээ. Флавиллыг хоёрдугаар шатны комноос сэргэх явц нь урагштай байгаа хэмээн түүний гэр бүл сошиал медиа дээр мэдэгдсэн юм.

Флавиллд зориулж хандив босгох “Joseph’s Journey” сайт дээр (тус сайтад энд дарж зочилно уу) түүний сэргэх явц ямар байгааг мэдээлж байгаа. Одоогийн байдлаар тэрбээр хоёр хөлөө хөдөлгөж баруун зүүн чихэндээ хүрч чадаж байгаа аж.

“Independent” сайт түүний авга эгч Кейт Ярбогоос ярилцлага авахдаа Флавилл цар тахлын талаар мэдэж байгаа эсэхийг асуусан байна. Хатагтай Ярбо үүнд “Тэр ярьж чадахгүй байгаа учир мэдэж байгаа эсэхийг нь мэдэхгүй байна” хэмээжээ.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн

Энэ худлаа шүү. Монголчуудын сөнөөх гэж хятадаас захиалгатай орж ирсэн ардчилсан намын хулгайчууд мөнгө төлж ийм юм бичүүлж байгаа юм. Бүү итгэ.

Зочин
Зочин

Soliotoi yum boddogiin bee haha. Uhaan oroochee chi uuruu.

Иргэн
Иргэн

Солиороо л байх юм. Энэ бидэнд ямар хамаатай юм бэ? Тэгээд бас ухаангүй хэвтрийн хүн хаанаасаа өвчин авдгийн?

Холбоотой мэдээ

Back to top button