Нийгмийн
Өчигдөр нийслэлд 45351 хүнийг шинжилгээнд хамруулжээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэл Улаанбаатар хотод 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 23-ны өдрүүдэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багт эрүүл мэндийн салбарын 1415 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 22.00 цагийн байдлаар, тус шинжилгээнд нийт 45.351 хүнийг хамруулжээ. Үүнд:
- Багануур -79
- Баянзүрх -9812
- Баянгол -7672
- Хан-Уул -4505
- Чингэлтэй -4530
- Сүхбаатар -4499
- Сонгинохайрхан -12.248
- Налайх -2006 хүн шинжилгээнд хамрагджээ.
Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилготой тус шинжилгээнд халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүн хамрагдана.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шадар сайд олон хүнд өнөөдрийн бүх нийтийн шинжилгээгээр КОВИД илэрч байна гэсэн яасан вэ? 29 000 гарсан шинжилгээгээр ковид илрээгүй л байна. БАС худлаа ярина. УОК, НОК ынхон дарамталж байвад сайн гэсэн бодлого барьж ажилладаг бололтой