НИЙГЭМ

ЗУРХАЙ: Шинэ байр авах, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 15

2021.04.27 / МЯГМАР ГАРАГ

 ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН НАЙМАН ЦАГААН ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 05.41-19.59

Суудал: Уул

Аргын тооллын 4 сарын 27, Ангараг гараг. Билгийн тооллын 15, Салхины эх одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button