Нийгмийн
Эхнэртэйгээ маргасны улмаас хоолойгоо боомилж амиа алджээ

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо “Төмөр замын нэгдсэн эмнэлгийн баруун талын баригдаж байгаа барилгаас эрэгтэй хүн боомилсон байдалтай нас барсан гэх хэрэг өнгөрөгч зургаадугаар сарын 18-нд гарчээ.
Тодруулбал, 24 настай Д нь баригдаж байгаа барилгын долдугаар давхрын цутгалтын төмрөөс олсоор боомилж, нас барсан байна. Хэрэг болсон газраас пивоны шил, урт олс, гар утас, цэнэглэгч олдсон аж.
Хэргийг өдгөө Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь амиа алдахаасаа өмнө эхнэртэйгээ маргасан байж болзошгүй гэх.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.