НИЙГЭМ
Туул голын эхэнд минж нутагшуулжээ

Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх, экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евразийн минжийг авчран өсгөж байна.
Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа билээ.
Энэ жил нас биед хүрсэн гурван бүлийн 6 бодгаль минжийг Туул голд тавилаа. Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байгаа аж.

О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.