НИЙГЭМ

Завхан аймгийн малчин чонын дайралтаас охиныг нь аварсан залууг хайж байна

Завхан аймгийн Нөмрөг сумын малчин охиныхоо амийг аварсан баатарлаг залууг хайж байна. Тодруулбал, өнгөрөгч зургаадугаар сарын 1-2нд шилжих шөнө Завхан аймгийн Нөмрөг суманд байрлах Шунхлай ШТС-аас шатахуун авсан хоёр залуу түгээгч эмэгтэйг хэл амаар доромжилж, төлбөрөө төлөлгүйгээр айлган сүрдүүлээд зугатсан байна.

Эл үеэр шатахуун түгээх станцын ойр явж байсан нэгэн иргэн тухайн залуусын машины түлхүүрийг булааж аван түгээгч эмэгтэйд тусалжээ.

Түүнчлэн эл залуу тус хэрэг гарахын өмнө буюу өглөө нь малчин айлын хоттой хонь руу чоно дайрч, хоттой хонины хажууд байсан дөрвөн настай хүүхэд рүү дайрсан чоныг буудаж хөнөөн, баатарлаг үйлдэл гаргажээ.

Нэг шөнийн дотор хоёр ч баатарлаг үйлдэл гаргаж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн, хүүхдийн амь насыг аварсан уг үл танигдах залууг хайж эхэлжээ.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин-2
Зочин-2

Энэ залуу лав л шударга журам медаль хүн бна даа. Үнэхээр гавъяа байгуулсан бна. Түүнд баяр хүргэе.

Зочин-2
Зочин-2

Энэ залуу лав л шударга журам медаль авах хүн бна даа. Үнэхээр гавъяа байгуулсан бна. Түүнд баяр хүргэе.

Зочин
Зочин

Нөгөө супэрмээн монголд ирчихсэн юм бишүү

Уншигч
Уншигч

Wooooowwww huukees iluu um bna, devshuulie eee

ghh
ghh

tegsen shig baina

Холбоотой мэдээ

Back to top button