Нийгмийн

ТОДРУУЛГА: Нөхөн сонгуультай холбоотой 62 гомдол цагдаагийн байгууллагад ирүүлжээ

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг өчигдөр явуулж, Хэнтийн 18-р тойргоос Ц.Идэрбат, Сонгинохайрханы 28 дугаар тойргоос Э.Батшугар сонгогдсон юм. Нэмэлт санал хураалттай өдөр иргэдээс санал, гомдол ирсэн эсэхийг СЕХ-ноос тодрууллаа.

Энэ үеэр "Нөхөн сонгууль болон нэмэлт санал хураалтын үед 62 гомдол ирсэн хэмээн Цагдаагийн ерөнхий газраас бидэнд мэдээлээд байна. Дотор нь задалбал,

  • Хэнтий аймагт хамаарах гомдол 13
  • Сонгинохайрхан дүүрэгт хамаарах гомдол 49 ирсэн аж.

ЦЕГ эдгээр гомдлыг хүлээн авч шалгаж, шийдвэрлэсэн байна.

Мөн 138 санал авах байранд гарсан зөрчлүүдийг тухайн үед нь шийдвэрлээд явсан. Энэ удаагийн сонгуульд 1271 ажиглагч ажилласан. Ажиглагчдын санал гомдлыг хүлээж аваад тухайн үед шийдвэрлэсэн” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button