Нийгмийн

Тээвэрчдийн ар гэр: Тээвэрчдийн буруугаас хилийн гацаа үүсээгүй

Цагаан хад боомтоос ачаа тээвэрлэдэг 4000 жолоочийн гэр бүлийнхний төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ. Учир нь Цагаан хад боомтод өчигдрөөс эхлэн цэргийнхнийг дайчилж тээвэрт явуулах болсон. Ингэснээр тээврийн жолоочид ажилгүй хоцроод буй.

Жолоочдын гэр бүлийнхэн хэлэхдээ "Тээврийн жолоочид маань зургаан сарын турш гэртээ ирээгүй. Ээлжээ хүлээж хил дээр байсан. Ийм удаан хүлээсэн байтал ажлыг нь цуцлуулж, цэргийнхнийг урьтууллаа.

Цагаан хадны жолоочид маш хүнд нөхцөлд 21 дүгээр зуунд биш гэмээр амьдарч, тусгаарлагддаг. Тог, ус байдаггүй. Бөмбөлгөөрөө бүх хариуцлагаа үүрдэг. Хилээр ачаа бараа орж ирэхгүй байгаа нь тээврийн жолоочдын буруу биш. Энэ бол Авто тээврийн үндэсний төв болон Боомтын зөвлөлийн буруу. Гэтэл жолочдыг хохироож ажилгүй болгож байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ ар гэр эхнэрүүд юуг мэдээд байдагтаа бас хэрүүл хэл ам бэ та нар л дутаж гэнэ дээ

Зочин
Зочин

элий балай жолооч нар шуналтсанаас болж юмны үнэ өсөөд аргаа бараад ийм арга хэмжээ авч банйа дуугай л шуналталгүй замын үүдээс хот руу орохоо бод

Холбоотой мэдээ

Back to top button