ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ: Оросын цэргүүд Донбасст нэвтэрсэн нь цочирдох шинэ зүйл огт биш

Донбасст Оросын цэргийн хүчин нэвтэрч орсон үйл явдал нь ОХУ-ын хийж буй шинэ алхам огт биш хэмээн АНУ-ын Засаг захиргаа мэдэгдлээ.  

АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтан хэлэхдээ, АНУ-ын эрх баригчид Оросын цэргийн хүчнийг Донбасст нэвтрэн орж, дэлхий нийтэд “дайн дэгдэх нь” гэсэн цочирдолд оруулж буй үйл явцыг ОХУ-ын хувьд шинэ алхам хэмээн үзэхгүй буйгаа илэрхийлсэн гэдгийг онцлов. Энэ үйл явдал бол Барууныхныг татан оролцуулсан үр дагавар авчирна хэмээв. Албаны хүний энэ үгийг “ТАСС” агентлаг мэдээллээ.

Албаны хүний хэлснээр, Оросын цэрэг арми Донбасст нэвтэрсэн нь өөрөө шинэ алхам биш гэдгийг олон улсад дахин дахин сануулахыг хүссэн байна. Түүний онцолсноор, Москвагийн зүгээс цэргийн оролцоог үгүйсгэсээр ирсэн ч “Оросын цэргийн хүчин сүүлийн найман жилийн турш Донбасст байсан” гэдгийг ч санууллаа.  

Нэрээ нууцлахыг хүссэн албаны хүний ​​үзэж буйгаар, Донецкийн Бүгд Найрамдах Улс болон  Луганскийн Бүгд Найрамдах Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр Орос улс Донбасст өөрийн цэргийн хүчний анги нэгтгэлүүдийг “илүү нээлттэй байдлаар” байршуулна гэлээ.

Сануулахад, хоёрдугаар сарын 21-ний даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецкийн Бүгд Найрамдах Улс болон  Луганскийн Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ, хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурсан юм.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2 сар 22, 2022 10:57

АНУ, БАРУУНЫХАН ОДОО Л ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ОРОЙТЛОО ДОО

Зочин
Зочин
2 сар 22, 2022 13:30

Аугаа ихийн өвчтэй ах маань 2 улсыг гялс байгуулаад колоончлолоо эхлэвэээ

Зочин
Зочин
2 сар 22, 2022 17:33

Орос улс одоо Оддесийг өөрийн болгох хэрэгтэй шаардлагатай маш хурдан

Зочин
Зочин
2 сар 22, 2022 17:35

төвийг сахисан, бол ашигтай байж дээ

Зочин
Зочин
2 сар 22, 2022 22:44

удахгүй сайн дураараа орост нэгдэж тувагын түүхийг давтана

Холбоотой мэдээ

Back to top button