Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг ажээ. Уг өдрийг 2009 онд НҮБ албан ёсоор батламжилсан байна.
Дэлхийн улс орон энэ өдрийг дэлхийн экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг онцлон олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг онцлогтой.
Энэ өдрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр 18:30-19:30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ бүрэн унтрааж, эрчим хүчээ хэмнэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль дэлхийн экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулахыг уриалжээ.
Д.МӨНХБАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.