Нийгмийн

Франц улс руу бэлэн мөнгөтэй зорчих иргэдийн анхааралд

Франц болон Европын Холбооны гишүүн оронд зорчихдоо бэлэн мөнгөтэй явахаар бол дараах зүйлсийг анхаараарай.

  • 10,000 болон түүнээс дээш бэлэн евро эсвэл үүнтэй дүйцэх гадаад мөнгөн тэмдэгтийг Франц Улсын болон Европын холбооны гишүүн улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх, гаргахаас 30 хоногийн өмнө мэдүүлгийг www.douane.gouv.fr/dalia гаалийн цахим хуудсаар урьдчилан мэдүүлэх шаардлагатай. Мэдүүлгээ гаргаснаар онлайн хэлбэрийн гаалийн мэдүүлэг үүсэх бөгөөд үүнийг хил нэвтрэх үедээ гаалийн байгууллагад шалгуулна.
  • Түүнчлэн 50,000 еврогоос дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөн тэмдэгтийн гарал үүслийг зайлшгүй нотлох баримтаар нотлохыг шаардана.

Европын холбооны санхүүгийн хяналтын эрх зүйн баримт бичиг болон Францын Мөнгө, санхүүгийн хуулийн дагуу дээрх мэдүүлгийг бөглөөгүй, эсвэл худал мэдүүлсэн тохиолдолд мөнгөн тэмдэгтийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулах ба хэрэг хянан шийдвэрлэгдэж дуустал хураах зохицуулалттайг анхаарна уу.  

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын хэлтэс

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button