Нийгмийн

Наадмын билет дамлан зарсан гурван этгээдийг илрүүлж, ШӨХТГ-т шилжүүлэхээр болжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас “Наадмын тасалбарыг шаглаж 400 мянган төгрөгөөр зарна” гэх зарын дагуу шалгалтын ажиллагаа эхлүүлсэн.

Тэгвэл шалгалтын хүрээнд бүлэг этгээдийг шуурхай илрүүлэн нийт 215 ширхэг тасалбарыг хураан авсан бөгөөд ШӨХТГ-т шилжүүлэхээр болжээ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ "Эрүүгийн цагдаагийн алба гурван этгээдийг олж тогтон шалгалтын ажиллагааг хийж байна. Ингэхдээ тодорхой тооны наадмын билетийг үнэ нэмж, худалдан борлуулсан асуудлыг илрүүлж, билетүүдийг хурааж авсан. Тус хэргийг харьяаллын дагуу ШӨХТГ руу шилжүүлэхээр ажиллаж байна. Цаашид энэ чиглэлд хяналтуудыг тавьж ажиллана" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button