Эрдэнэбүрэнгийн УЦС-д Ван И, Эгийн УЦС-д А.Гутерреш "НОГООН ГЭРЭЛ" асаалаа

Дэлхийн геополитикийн асуудал хурцадсан, цар тахлын аюул хэвээр байгаа эгзэгтэй үед манайх хоёр том айчлалыг амжилттай зохион байгуулчихлаа гээд үнэлчихэд болохоор. Залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ цаг үед гадаад бодлогын ухаалаг нүүдэл хийчихлээ.
Бусдыг нь энд орхиё. Бидний олон жилийн толгойны өвчин болсон хоёр том цахилгаан станцын төсөлд тулгараад байсан бартаа саадууд энэ удаагийн айлчлалаар арилж, хэрэгжих магадлал үлэмж нэмэгдсэнийг Eguur.mn онцолж байна.
-ӨМНӨД ХӨРШИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ВАН ИГИЙН ИВГЭЭЛД ОРСОН ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-
Ховд голын Шижигтийн хавцалд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар Баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангах учиртай. Хэрэгжих шатандаа явж байсан энэ төсөлд ганц саад байсан нь санхүүжилт байв. Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн засаг дарга Г.Цэдэнбал БНХАУ-аас манай улсад суух элчин сайд Цай Вэньруй руу захидал бичиж, санхүүжилтийг гацаасан гэдэг.
Тэгвэл санхүүжилтээ сэргээх манай талын хүчин чармайлт БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван Игийн айлчлалаар бүрэн шийдэгдэж, төсөл хөдлөхөөр болж байна. Урд хөрш санхүүжилтээ "Дотооддоо нэгдмэл байр сууринд хүрээгүй" гэдэг шалтгаанаар зогсоосон тул одоо манай талаас дахин асуудал гаргахгүй байх нь туйлын чухал болоод байна. Эрх баригчид саяхнаас "Стратегийн том төсөл хөтөлбөрүүдийг гацаасан этгээдээс алдагдсан боломжийн өртгийг нэмэхжилнэ, хүнд ял онооно" гэх болсон нь ийм учиртай юм.
-НҮБ-ЫН ЕНБД А.ГУТЕРРЕШИЙН ИВГЭЭЛД ОРСОН ЭГИЙН ГОЛЫН УЦС-
Эрдэнэбүрэнгийн УЦС БНХАУ санхүүжилтээ зогсоосны улмаас гацсан бол Эгийн голын УЦС-ын төсөл зогссон нь НҮБ-ын харъяа ЮНЕСКО-той холбоотой байсан. Эрдэнэбүрэнтэй адилхан хэрэгжих шатандаа явсан энэ төслийг "Хил хязгааргүй гол мөрөн" байгууллагын ОХУ дах салбар Байгаль нуурын эко систем сүйрэх эрсдэлтэй хэмээн ЮНЕСКО-д гомдол мэдүүлсээр эрсдлийн үнэлгээ хийлгэх шийдвэр гаргуулсан байдаг. Энэ ажил гэтэл зургаан жил сунжирчихсан билээ.
Ер нь “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын байгууллагын Орос дахь салбар зөвхөн Эг, Шүрэнгийн УЦС гэлтгүй, манай өөр бусад төслүүдэд ч гай болж байсан бөгөөд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох нэрийдлээр гацаадаг үндсэн аргатай. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө Улз гол дээр инженерийн байгууламж барьж байна хэмээн ЮНЕСКО-д гомдол мэдүүлэхдээ зохицуулагч Александр Колотов нь “Улз гол дээр 700 метр урт, 27 сая кубметр багтаамжтай усан сан үүсгэх гэж байгаа юм байна. Энэ усыг уул уурхайн олборлолтод ашиглах гэнэ. Улз гол бол Монгол Дагуурын дархан цаазат газрын усны гол эх сурвалж. Дагуурын дархан газар нь ОХУ-аас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 11 дэх байгалийн өв юм. Энэ дархан газрын усны хангамжийн 80 хувийг Улз гол бүрдүүлдэг. Уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхийн төлөө байгалийн эмзэг экосистемийг эрсдэлд оруулж болохгүй” хэмээн ярьсан байдаг.
Тэгвэл А.Гутеррешийн мэдэгдэл НҮБ-ын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд саад учруулахгүй гэсэн амлалт болж, оросуудын үндсэн аргыг мухардалд оруулсан гэж хэлж болно. Манай тал өөрөөс шалтгаалах ажлуудаа амжуулж, судалгаа хийлгэн "Эгийн голын УЦС баригдсан ч Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй" гэсэн дүгнэлт гаргуулж, Францын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байгаа нь үүнд нөлөөлсөн нь дамжиггүй.
НҮБ-ын дарга Антиона Гутеррешийн ивээлд орсоноор эл төсөл хөдлөх магадлал нь үлэмж нэмэгдлээ. А.Гутеррешийг ирэхийн өмнөхөн урьтал болгож Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй хамт Эгийн голын УЦС-ын талбайд ажилласан нь тохиолдлын хэрэг биш.
Хоёр төслийг гацаасан, эсэргүүцдэг бас бус хүмүүсийг хуулийн байгууллага шалгаад эхэлчихсэн нь ч шалтгаантай.
Төр засаг гацсан төслүүдээ хэрэгжүүлэхээр өндөр дээд хэмжээнээс нь эхлээд нам түвшинд хүртэл арга хэмжээ авч байгаа нь эндээс харагдана.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос болхоор олон УЦС бариад байдаг. Монгол яагаад барьж болдоггүй юм. Тэгж ярьвал Шивэрийн ой тайга 16-р зуун хүртэл монголчуудын хамгаалалтанд байсан монгол газар нутаг Орос хойноос ирээт хот минийх хотонд ороод хонь минийх гэж дээрэнгүй хандаж ирсэнийг эрс эсэргүүцэх хэрэгтэй. Манай төр засаг шийдвэртэй уран дипломат алхам амжилттай хийж байгаад баяртай байна.
Гуттереш шааж байгаа юм. Байгаль нуурыг НҮБ дэлхийн цэнгэг усны нөөц гээд дэлхийн өвд хамгаалалтад авсан. НҮБ өөрийнхөө дүрмийг зөрчих болно
Одоо олон орос мөн монголд байдаг оросын тавиул олон шөнө орондоо өдөр өмдөндөө шээж үйлээ үзэж дээ гэрээр нь дүүрэн шээсний үнэр яана даа хөөрхис