Долоо хоног дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах болбол Д.Сумъяабазар захирамж гаргана
Наймдугаар сарын 22 буюу өчигдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болсон. Энэ үеэр
Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэнгийн зүгээс энэ сарын 27, 28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөгд оролцуулах санал гаргасан талаар мэдээлсэн.
Учир нь хичээл, сургууль эхлэх гэж буйтай холбогдуулж, эл өдрүүдэд замын хөдөлгөөний түгжрэл өндөр байх судалгаа гарчээ. Хэрэв дугаарын хязгаарлалт хийвэл хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна гэв.
Энэ санал ямар шатандаа буйг Нийслэлийн ЗДТГ-аас тодруулахад, энэ долоо хоногтоо багтаж удирдах албан тушаалтнууд хэлэлцэх чигтэй байгаа аж. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар орлогч, зөвлөхүүдтэйгээ уг саналыг тооцоо, судалгааны хамт хэлэлцэж, хэрэв хэрэгжүүлэхээр болбол захирамж гаргах юм байна.
Өөрөөр хэлбэл, энэ сарын 27-ноос эхлэн долоо хоног дугаарын хязгаарлалт хийхээр болбол Д.Сумъяабазарын захирамж гарна. Нийслэлийн удирдлагууд саналыг хэзээ хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгдээрээ түгжирч байснаас тэгш сондгойгоор явья. Ганц ч удаа бүгдээрээ нийлээд эх оронч байцгаая...
Захирамжиндаа яваагүй өдрөөр нь тооцож татвар төлөх тухай тусгаарай.ковид гэж хэдэн сар машин хорьчихоод бүтэн татвар авсан
Хүүхдээ дагаж ирсэн хөдөөнийхөн, дагуулж яваа хотынхон хэвэндээ ортол 14 хоног болгох хэрэгтэй.