З.Мэндсайхан: Энэ онд улаан буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан мэдээлэл хийлээ.
Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. Энэ оны ургацын урьдчилсан байдлаар:
- 441 мянган тн улаанбуудай,
- 234 мянган тн төмс,
- 126 мянган тн хүнсний ногоо,
- 56 мянган тн тосны ургамал,
- 104 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарлаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүнд хүнсний ногооны тариалалт энэ жил 1500 га-гаар нэмэгдсэн.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Монгол Улс дотооддоо улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангах боломж бүрдсэн. Энэ жил 31 томоохон байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулна. Наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд ургац хураалтын бэлтгэл ажлыг шуурхай ханган ажиллаж байна. Тариаланчид 1,2 сая төгрөгөөр улаанбуудайгаа борлуулахаас өөр аргагүй байдалд хүрээд Улсын ургацын комисс хуралдсан. 1 тонн улаанбуудайн үнэ дэлхийн зах зээлд 314 доллар байна. Манай яам 1 сая төгрөгөөр худалдан авах боломжтой гэж үзсэн. ОХУ-аас 980 мянга орчим төгрөгөөр орж ирэхээр байна" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.