МАН, АН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр /2022.08.25/ МАН болон АН-ын бүлэг хуралдахаар товложээ.
МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагт хуралдаж, цэцийн шийдвэрийг хэлэлцсэн байдаг. Цэцээс хариу тодруулга авах шийдвэр гаргаад тарж байв.
Улмаар өчигдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан юм. Батлагдсан хууль тогтоолуудтай холбогдуулан өнөөдөр ийн дахин хуралдахаар товложээ.
АН-ын бүлгийн хувьд шинэ даргаа сонгож, өчигдөр УИХ-ын чуулганы индэр дээрээс УИХ-ын дарга Г.Занданшатараар уншуулж баталгаажуулсан. Өнөөдөр бүлгийн шинэ даргаар удирдуулсан анхны хурлаа зохион байгуулах аж. Ардчилсан намын бүлэг арваннэгдүгээр сараас хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаагүй байсан билээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.