
"IAPAR" олон улсын театрын наадам Энэтхэгийн Пуна хотод энэ оны арваннэгдүгээр сарын 1-нд болно. Энэхүү наадмын эхний өдөр Монгол уран бүтээлч М.Мөнхчимэгийн тоглосон "Хэмхэрхий дүрснүүд" хэмээх моно жүжгийг толилуулах нь. Уг жүжгийг "Bee Theatre" олон улсын театрын институтийн монголын төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Mono Month буюу Нэг хүний жүжиг” төслийн хүрээнд Монголынхоо тайзаа тавихаар бэлтгэж буй юм.
Жүжгийг 2004 онд Энэтхэгийн жүжгийн зохиолч, жүжигчин, найруулагч Гириш Карнад /1938-2019/ бичиж байсан.
"IAPAR" олон улсын театрын наадамд Монгол, Буркина Фасо, АНУ, Герман, Итали, мэдээж Энэтхэг зэрэг орны уран бүтээлчид оролцох гэж буй талаар наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ.
М.НАМАР











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.