Нийгэм мэдээ
Фото: Төрийн далбааг мандууллаа
Үзэсгэлэн болгогч хэмээн харагчин туулай жилийн эхний өдөр, төрийн далбааг ёслол төгөлдөр мандууллаа.
Цагаан сарын шинийн 1-ний өдөр төрийн түшээд бэлгэдэл, агуулгаа бодолцон Төрийн ордонд ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Одоогийн байдлаар Сүхбаатарын талбайд төрийн далбайг мандуулсан бол, Төрийн ордонд есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлээд байна. Харин 09.00 цагаас Төрийн гурван өндөрлөг ахмадуудаа хүндэтгэн золгох юм.
Ташрамд, цар тахлын улмаас хоёр жил Төрийн ордонд золголт болоогүй билээ.




Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр. 




Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.