НИЙГЭМНийгэм мэдээ

Говьсүмбэр аймгийн Хаан банкны АТМ-аас хуурамч мөнгөн дэвсгэрт гарчээ

Говьсүмбэр аймгийн Хаан банкны АТМ-аас хуурамч мөнгөн дэвсгэрт гарсан зөрчлийг цагдаагийн байгууллага бүртгэжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэг ширхэг 20 мянгатын хуурамч дэвсгэрт гарч ирсэн гэв. Энэхүү хэрэг хоёрдугаар сарын 28-ны өдөр 20:40 цагт гарчээ.

Хуурамч мөнгөн дэвсгэртийг Хаан банкны ажилчид олж тогтоон, цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн байна. Тус хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн газраас шинжээчдийн баг томилон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.

А.Сора

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button