НИЙГЭМНийгэм мэдээ

Төөрсөн иргэнийг дрон ашиглан олжээ

Хилчид төөрсөн иргэнийг 25 цагийн дараа Өмнөговь аймгийн “Үнэгэн ус” хэмээх газраас осголтын байдалтай олжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн 22 настай Ө нь гуравдугаар сарын 01-ний 12.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон юм.

Ар гэрийн зүгээс орон нутгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 23.00 цагт дуудлага мэдээлэл өгсний дагуу эрэн хайх ажиллагааг цаг алдалгүй эхлүүлж, сум орон нутгаас дөрвөн автомашин, гурван мотоциклтой, 25 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Орон нутгийн удирдлагаас эрэн хайх ажиллагаанд хилчдийн дэмжлэгийг хүссэний дагуу Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0166 дугаар ангиас Хил хамгаалалтад ашиглаж буй дроноор эрэн хайх ажиллагааг явуулсны дүнд гуравдугаар дугаар сарын 03-ны 01.00 цагийн орчимд уг иргэнийг бага зэргийн осголтын шинж тэмдэгтэйгээр олсон байна.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

za yamaidaa

Зочин
Зочин

За ашгүй дээ. Эсэн энд олдсон нь болж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button