Нийгэм мэдээ

Бага сургуулийн дэргэд дэн буудал ажиллуулахгүй байхыг уриаллаа

Бага сургуулийн дэргэд дэн буудал ажиллуулахаа зогсоож асуудлыг хүндрүүлэлгүй үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөөч гэж эздэд нь уриаллаа.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын арын дэн буудлуудын асуудлаар Өнөр бүсээс сонгогдсон төлөөлөгчдийн саналаар ИТХ-аас ажлын хэсэг байгуулсан.

Тус ажлын хэсэгт мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд, иргэд, эцэг эхчүүдийн төлөөлөл ороод байна.

Ажлын хэсгийн анхны хурлыг зохион байгуулж ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж, дэлгэрэнгүй баримт, хяналт шалгалтын тайланг сонсож нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа дэн буудлын эзэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургуулийн орчин дахь олон жил бугшсан энэ асуудалд шийдэл олох болно. Иргэд, эцэг эхчүүд, сургуулийн хүүхдүүд та бүхэн гомдол, саналаа нээлттэй илэрхийлэхийг хүслээ.

Энэ дэн буудлуудын эзэд хувь иргэд бөгөөд ААН байхгүй, түрээслэж үйл ажиллагаа явуулдаг, архины зөвшөөрөлгүй худалдаа эрхэлдэг, "олон буудал" нэртэй тус газарт гэмт хэргийн дуудлага тасардаггүй талаар албаныхан мэдээлэл өгч байв.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Энэ балиар дэн буудал нэртэй янхны газруудыг буулгаачээ.Энд тэндээс ирсэн согтуу хөлчүү нөхдүүд сургууль хавиар дүүрэн байх юм.Нэг хэсэг хаагдсан байсан ахиад яагаад нээчихсэн юм бэ?

Нямдаваа
Нямдаваа

Угаасаа уриалаад байх юмгүй ..сургуулийн дэргэд 200м дотор архи согтууруулах ундаагаар үйлчлэх байгууллага...дэн буудал ажиллах нь хориглогдсон зүйл биш үүү

зочин
зочин

маш зөв санал байна. Дэмжиж байна

Тогтох
Тогтох

Янхнуудтайгаа үгсэн хуйвалдаад хүнийг мөлждөг газрууд юм шигээ хамгийн бузар бүхэн үүрэлсэн газрууд яалтгүй дэн буудлууд шүү анхаарах цаг нь болсоон

Зочин
Зочин

Хүүхдүүд хичээл хийж байхад хажууд нь согтуу пиздаакууд орь дуу тавиад шаалцаад байж болохгүй.

энхээ
энхээ

Эдгээр дэн буудлын араар авто замын хажуугаар явган хүний зам байхгүй. Машинтай зэрэгцээд алхаад яваа том хүн, хүүхдэд их эрсдэлтэй байдаг. Ер нь нураагаад чөлөөтэй алхах газар болгоод өгөөч л гэж хүсэх байна

Зочин
Зочин

Бөөн архичид байдаг хэцүү шүү

Холбоотой мэдээ

Back to top button