НИЙГЭМНийгэм мэдээ

Архангай аймагт гурван байшин, нэг автомашин шатжээ

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн "Хоёр модот" гэх газар гуравдугаар сарын 6-ны өдрийн 20.15 цагийн орчим гурван байшин, нэг автомашин шатсан байна.

Тодруулбал, Архайнгай аймгийн төвөөс хойд зүгт 205 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т гарсан тус хэргйиг мөн өдрийн 20.55 цагт хүлээн авжээ.

Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэдийг очиход харьяа малчин Р-ийн 4х4 метрийн хэмжээтэй нэг, 4х6 метрийн хэмжээтэй хоёр байшин, "Киа бонго пронтер" загварын ачааны машин тус тус шатаж байсныг хоёр цаг ажиллаж унтраасан байна.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button