Нийгэм мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Дуучин Д.Болдын Нүхтийн аман дахь хаус холбогдох хуулиар баталгаажсан

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны Богдхан уулын дархан цаазат газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөл олгосон, үүн дунд олны танил алдар нэртэй хүмүүс багтсан гэх мэдээлэл гарсан.

Б.Бат-Эрдэнэ сайдын газар олгосон гэх нэрс дунд Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан, төрийн соёрхолт дуучин Д.Болд нар багтсан.

Өнөөдөр /2023.03.16/ эл асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Ер нь олгох газар ч байхгүй юм билээ. Дуучин Д.Болдын хувьд  7 жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан. Үл хөдлөхийн гэрчилгээ нь гарсан. Иргэний болон бусад хуулиар газар олголт хийсэн. Төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл түүнд би 2751 мкв газар олгосон зүйл байхгүй. Бэлэглэсэн зүйл байхгүй. Хүний үл хөдлөх хөрөнгө хуулиар баталгаажсан учраас энэ хууль, журмыг л барьж ажиллаж байгаа гэсэн үг.

Зайсангийн уугуул иргэдийн газар олголттой холбоотой маргаантай асуудал байгаа. Намайг сайд болсноос хойш 174 иргэний асуудал гарч ирсэн. Ингээд ажлын хэсэг байгуулагдаад "Зайсангийн иргэд" ТББ өөрсдөө оролцоод бид 74 иргэний асуудлыг шийдсэн. Эхлээд 13 иргэнд, үүний дараа 61 иргэнд газар олгосон. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр газар олголт зогссон. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нэг ч газар олголт хийгдээгүй" гэлээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөе ард иргэдээ бүгдээрээ Богд уулын аманд очиж байшин барьцгаая. Төр иргэнийхээ өмчийг хамгаалдаг хуультай гэж бна ш дээ.

Уншигч
Уншигч

Газар олгосон л бна ш дээ. Юу гэж мэдэгдэл хийгээд балайраад байгаа юм бэ. Одоо ард түмэн зөв, бурууг ялгахтайгаа болсоон.

Зочин
Зочин

2 га газар хуулийн дагуу өгчихлөө гэж үү? Ёстой бүтэхгүй ээ! Наад үг чинь эргээд толгой дээр чинь юу болдог юм бол доо?

Зочин
Зочин

Манараа нөхөр. Төрийн албыг яаж хашдаг юм бол доо хөөрхий

111111
111111

Энэ сайданцрыг халж, дураараа иргэдийн өмчийг хураа.

Багш
Багш

Энэ нэлээн хөгийн гараа

Зочин55
Зочин55

Зуслангийн газрын хэмжээ 0.5 га биздээ. 7жил хүлээхээр хэмжээ ихэсдэг юм байна.гөлөг батэрдэнээ чи энгийн иргэн өргөдөл өгвөл газрын зөвшөөрөл өгч чадах уу

Zochin
Zochin

Эрт дээр үеэс дархан цаазтай ууланд газар өгнө гэсэн чинь юу гэсэн үг вэ.Ер нь өвлөгдөхгүй болгох хэрэгтэй.Ингэж л буцааж авахгүй бол сүнс нь хорогдох нээ.

Холбоотой мэдээ

Back to top button