Нийгэм мэдээ

Аавууд нийлж Эх нялхсын эмнэлгийн эргэлтийн хаалгуудыг цэвэрлэнэ

Эр цэргийн баяраар аавууд нэгдэж, ЭХЭМҮТ-ийн эргэлтийн хаалгуудыг цэвэрлэхээр болжээ. Тодруулбал, аавуудын группын залуус бусад аавуудтай нийлж энэ ням гарагт эх нялхсын эмнэлэг орчим их цэвэрлэгээ хийх юм байна.

Аавууд маргааш 11-12 цагт Эх нялхсын урд талбайд цуглаж, багууд гаргаж хүүхдийн эргэлтийн хаалга, төрсний дараах эргэлтийн хаалга, хашаа саравч, гадна орчинг тус тус цэвэрлэх аж.

Оролцох аавууд резинен бээлий, угаалгын нунтаг, алчуур, сойз, хүрз, шүүр савар зэргийг бүгд өөрсдөө базааж ирэх бөгөөд "Бид ямар нэгэн байгуулага, аж ахуй нэгж биш болохоор усаа ч гэсэн өөрсдөөсөө гаргая. Нэг хүн 10 литр устай ирэхэд болох болов уу" хэмээн санаачлагч аав бичжээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Ene emnelgiin baij baigaa tsaraig, Yamarch setgelgyi,ajilgyi,archiagyi,Oodlox ail uudneesee gej ug bi dee,Udirdalgiin shuud xalaa,archaagyi yum nuud.

Зочин
Зочин

Уг нь эмнэлэгүүдийн дарга удирдлагын багуудаар өөрсдөөр нь ЦЭВЭРЛҮҮЛЖ үзүүлэх ёстой хүний юм шиг сэтгэлгээнээс нь салгах ёстой

Зочин
Зочин

ЭХЭМҮТ-ийн дарга их хуурамч хүн бий, салбарын хүлээн зөвшөөрөгдсөн лидер бишээ, Энхболдын тойрон хүрээлэгчдийн томилгоо

Зочин
Зочин

Манай эрчүүд ёстой мундаг шүү. Баяр хүргий . Та нар шүү.

Иргэн
Иргэн

Улсын эмнэлгийн дарга удирдлагууд эмнэлгээ ийм дүр төрхтэй болчихоод байхад нь олж хардаггүй , харсан ч огтоос санаа зовдоггүй. Өөрсдийн суудаг өрөө тасалгаагаа том том хүрэн модон тавилгаар дүүргээд, дарга байх энэхэн хугацааг яаж өөртөө ашигтай байлгах вэ гэж цаг хугацаатай өрсөж ашиг хайсан бэртэгчингүүд байдаг болсон.

Иргэн
Иргэн
Reply to  Иргэн

Энхболдтойгоо таарсан юмнууд байдаг

Холбоотой мэдээ

Back to top button