ДЭЛХИЙ

Илон Маск арьс өнгөөр гадуурхсан экс ажилтандаа 3.2 сая ам.доллар төлнө

Цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан хэргээр шүүхэд ялсны дараа хуучин хар арьстан ажилтандаа 3.2 сая ам.доллар төлөхөөр болжээ.

Теслагийн Фремонт дахь үйлдвэрт лифтний оператороор ажиллаж байсан Оуэн Диаз арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхалд өртөж байсныг холбооны тангарагтны шүүх тогтоожээ.

Гэхдээ анхлан тогтоосон 137 сая ам.долларын төлбөрийг хэт өндөр гэж үзэж үүнийг 98 хувиар бууруулсан байна. Даваа гарагт ноён Диазыг торгуулийн нөхөн төлбөрт гурван сая ам.доллар, сэтгэл санааны дарамтад оруулсан хохирлын нөхөн төлбөрт 175 мянган ам.долларын нөхөн төлбөр олгожээ.

Харин энэ үеэр "Хэрэв бидэнд шинэ нотлох баримтуудыг танилцуулахыг зөвшөөрсөн бол шүүхийн шийдвэр тэг байх байсан" гэж Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск жиргэжээ.

Хэргийг сануулахад, хар арьст ажилчид үйлдвэрийн шалан дээр арьс өнгөөр ​​ялгаварласан доромжлол, угаалгын өрөөнд гадуурхсан граффититэй байнга тулгарч байсан. Мөн хар арьст эсвэл африк гаралтай америк ажилчид арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан нэрээр ажиллаж байжээ. Тэр ч бүү хэл нэг ажилчин өдөрт 50-100 удаа ​​доромжлол сонсдог гэж мэдүүлжээ.

Ноён Диазын өмгөөлөгч Бернард Александр өнгөрсөн долоо хоногт "Ноён Диазын ертөнцийг үзэх үзэл нь бүрмөсөн өөрчлөгдсөн. Хүний аюулгүй байдлыг алдагдуулахад ийм зүйл тохиолддог" гэж хэлжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
гое юм ааа манайд бол 3 үеээр судалж байгаад хэн ю
гое юм ааа манайд бол 3 үеээр судалж байгаад хэн ю

хуультай улс ийм сайхангое юм ааа манайд бол 3 үеээр судалж байгаад ямар хамаатан юу хийж байна хагуур шаавал өгч байгаа цалинга 3 нугалж авах вэ гэж өлөнтнөс хүний нөөц+ захирал хөгжлийн асуудал дахиж битгий яриаарай

Холбоотой мэдээ

Back to top button