ДЭЛХИЙ

Малайз улс 11 төрлийн хүнд гэмт хэргийг цаазын ялаас мулталлаа

Малайзын парламент цаазаар авах ялыг халах санал хураалт явуулж, цаазаар авах ялаар шийтгүүлсэн 1300 гаруй хоригдлыг өршөөж магадгүй.

Даваа гарагт хууль тогтоогчид олонхийн саналаар хүн амины болон терроризм зэрэг 11 хүнд гэмт хэрэгт цаазаар авах ялыг зогсоох санал өгсөн байна.

Улмаар хамгийн хүнд гэмт хэргийн хувьд шүүх бүх насаар нь хорих ял буюу 40 жил хүртэл хугацаагаар, эсвэл бие махбодийн шийтгэл онооно гэв.

Малайзын хуулийн дэд сайд даваа гарагт парламентад үг хэлэхдээ цаазаар авах ял нь эргэлт буцалтгүй бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүчин зүйл болоогүй гэж мэдэгдэв. Мөн Рамкарпал Сингх "Цаазын ял нь авчрахаар төлөвлөж байсан үр дүнг авчирсангүй" гэжээ. Малайзад цаазаар авах ял оногдуулдаг 34 гэмт хэрэг байдаг байна.

Тус улсын цаазаар авах ялыг хүчингүй болгох хууль тогтоох үйл явц өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайд Исмаил Сабри Яакобын үед байсан засгийн газар цаазаар авах ялыг заавал биелүүлэх ялыг халахаа мэдэгдсэнээр эхэлсэн юм.

Хүний эрхийн байгууллагууд энэхүү шинэчлэлийг Малайз болон Зүүн өмнөд Азийн бүс нутагт хийсэн томоохон дэвшил гэж сайшааж байгаа бөгөөд Хүний эрхийн ажиглагчид энэ нь хөрш орнуудад нөлөөлж магадгүй гэж найдаж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ХҮНИЙ АМ НАСААР БОСООН БАЙШИН ГЭЖ СОНСООГҮЙ Л ЮМ
ХҮНИЙ АМ НАСААР БОСООН БАЙШИН ГЭЖ СОНСООГҮЙ Л ЮМ

ХҮНИЙ АМ НАСААР БОСООН БАЙШИН ГЭЖ СОНСООГҮЙ Л ЮМ БАЙНА МОНГОЛД БОЛ АРД КИНО ТЕАТР ЭХНИЙХ НЬ БОЛОХ ГЭЭД БЭЛТГЭЛ АЖИЛАА БАЗААГААД БАЙГАА ЮМ ҮҮ АЛАГЫН АЖИЛЛАГАА ҮРГЭЖЛҮҮЛЭХЭЭР ШИЙДСЭН ЮМ ҮҮ

ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛ
ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛ

ЯМАР ДҮҮРЧИХСЭН СЭТГҮҮЛЧ НЬ ИЙМ МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭДЭГ БАЙНА АА

Холбоотой мэдээ

Back to top button