MCS-ийн хаанчлах амбиц: Лицензээ алдах эрсдэлтэй "Эрдэнэ Монгол"-ын 50%-ийг эзэмшиж, $40 саяыг хөрөнгө оруулахаар тохирчээ

Манайд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нийтэлсэн нийтлэлийг сэргээв
Н.Багабандийн охин захирлаар нь ажилладаг гэдэг имижээр “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Баянхонгор аймагт хэрэгжүүлэхээр зүтгүүлж буй алтны төсөл олны анхааралд өртсөн.
“Эрдэнэ Монгол” нь Канадын хөрөнгө оруулалттай компани. Тэдний: Уул уурхайн лиценз эзэмших, нутгийн иргэдтэй хэлэлцээрт орох асуудлууддаа хууль, журам зөрчсөн байж болзошгүй, тодорхой өнцгүүдийг өмнө нь цувралаар бичсээр ирлээ.
Төсөлд өдгөө эрх барьж буй улстөрчдийн зүгээс, хариуцсан яамдаас ямар нэг ил байр суурь илэрхийлж байсангүй. Баянхөндийн алтны төсөл өөрөө өөрийгөө татаад унагачхаж болзошгүй өө, сэв олонтой. Ямартай ч төсөл одоогийн хөрөнгө оруулагч, менежментийн багаар цааш үргэлжилбэл нийгмийн эсэргүүцэлтэй нүүр тулах нь ойлгомжтой байв.
Тэгвэл, төсөлд MCS групп хөл тавих нь. Тэд 40 сая ам.долларын хөрөнгө оруулж, оронд нь “Эрдэнэ Монгол” ХХК-ийн 50 хувийг эзэмших тохироо хийжээ.
"Эрдэнэ Монгол"-ын балгууд
Сануулъя, жил гаруйн өмнө лицензийг хууль бусаар авч, аймгийг 7.5 тэрбум төгрөгөөр авлигадсан уу гэх өнцгийг бичиж байв. Үйл явц үргэлжилж, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хүчин төгөлдөр бус болгосноор эргээд уул уурхайн лицензий нь цуцлах нөхцөл бий болоод байгаа юм. Ийм агуулгаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх ч хэрэг нээсэн. Процесс ийм л эвгүй байгаа.
MCS групп орж ирэхээс өмнө Баянхөндийн алтны төсөлд яг ямар ямар анхаарал татах өнцгүүд бийг сануулах үүднээс товч дурдъя.
Нэг: Анх лиценз авахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хавсаргаагүй байсан. Уг нь хуулийн дагуу энэ материалыг бүрдүүлж байж тусгай зөвшөөрөл авдаг.
Хоёр: Нарийвчилсан үнэлгээний тайланг багийн ИНХ-аар хэлэлцэж, дэмжсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгогддог. Гэтэл хөл хориотой, багийн иргэд өөр өөр газар байсан үед хуралдуулж, дэмжүүлсэн. Мөн журамд заасны дагуу 14 хоногийн өмнө товлон зарлаж, мэдээлэл хүргүүлээгүй.
Гурав: Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг сумын ИТХ-аар хэлэлцээд “Үзэглэхгүй” гэж шийдсэн. Гэвчиг ИТХ-ын хуралдаанаас 10 гаруй хоногийн өмнө хэдийнэ гэрээг байгуулчихсан байсан.
Дөрөв: Дээрх гэрээг зурвал 7.5 тэрбум төгрөгийг ТББ-аар дамжуулан орон нутгийн хөгжилд зарцуулна. Гэхдээ гэрээ зурагдмагц эхний 25 хувийг, нарийвчилсэн үнэлгээ батлагдвал 25 хувийг, бусад зөвшөөрлүүд бүртгэгдмэгц 25 хувийг шилжүүлнэ гэх мэт процесстой уясан нөхцөл заасан байдаг. ТББ-аар мөнгө дамжих ямар маапаантайг монголчууд андахгүй.
Тав: Гэрээ зурагдахаас өмнө, оюутнуудад 500 мянга, иргэдэд 300 мянган төгрөг өгч ирсэн. “Ажилд зуучилж өгнө” хэмээн ярьдаг байсан. Гэвч өдгөө төсөл хөдөлж эхэлсний дараа “Ажлын байр цөөн, олдвол жолооч, тогооч, цэвэрлэгчийн ажил л бий” гэж хариулдаг болсон.
Зургаа: 2022 оны гуравдугаар сард багийн ИНХ хуралдаж, өмнө нь хөл хорионы үеэр гарсан “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хүчингүй болгосон. Гэвчиг ИНХ-ыг даргалж байсан Б.Батжаргал хүчингүй болгосон тогтоолыг өөртөө хав дарсан. Малчид “Уг нь бидэнтэй эхнээсээ хамт явсан залуу юм сан” гэцгээж байв.
Долоо: Наймдугаар сард багийн ИНХ хуралдаж, мөнөөх тогтоолыг дахин хүчингүй болгосон. Ингэснээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь дагаад хүчингүй болсон тул лицензийн асуудал хөндөгдөж байгаа.
Найм: Нутгийн төлөөлөл “Амьд хууль төв” ТББ-аас “Эрдэнэ Монгол”-ын лицензийг цуцлуулах асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх үндэслэлтэй гэж үзэн, “Эрдэнэ Монгол”-ыг оролцогч тал болгосноор 2022.05.04-нд захиргааны хэрэг нээсэн байгаа.
Дээрхээс гадна, өнгөрөгч оны есдүгээр сард Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан уул уурхайн компаниуд болон иргэдийн төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулсан, энэ үеэр “Эрдэнэ Монгол” ирээгүй гээд шиг баг мэдээллүүдийг ч дурдаж өгөх боломжтой.
Яг ийм нөхцөл байдалд MCS групп Баянхөндийн алтны төсөлд орж ирэхээр болоод байна.
Б.Баярмаа "Эрдэнэ Монгол"-оос нэрээ хасуулсан ч 7.5 тэрбум дамжих ТББ-д бүртгэлтэй хэвээр
Нэг талаас MCS, нөгөө талаас "Оюу толгой"-н ТУЗ-өөс ховхорч өгдөггүй Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа энэ төсөлд нэгдэх дүр зураг ийн бий болно.
Харин өдгөө "Эрдэнэ Монгол" ХХК-ийн улсын бүртгэлийг шалгаж үзвэл, захирлаар нь "Эрдэнэ Ресурс Девелопмент"-ийн удирдлага Петер Акерли бичээстэй байна. Б.Баярмаа өмнө нь Гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байсан юм. Энэ нь "Эрдэнэ Монгол"-оос явуулсан албан бичгүүд дээр баримт болон үлдсэн. Б.Баярмаа өдгөө нэрээ хасуулсан бололтой.

Гэхдээ дээр дурдсан, Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оруулах 7.5 тэрбум төгрөг дамжих учиртай "Хонгор тогтвортой хөгжил" ТББ-ын бүртгэлд Б.Баярмаа байгаа хэвээр аж.

Петер Акерли: Энэ хамтрал түгжээг тайлна
Одоо тэгвэл, “Эрдэнэ Монгол” ХХК-тай MCS групп хэрхэн хамтран ажиллахаар болоод буй талаар хүүрнэе.
Эхэнд дурдсанчлан, “Эрдэнэ Монгол”-ын толгой компани нь Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент”. Харин тус компани энэ оны нэгдүгээр сард, “Монголиан Майнинг Корпораци” буюу ММС компанитай хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэжээ.
Ингэхдээ, ММС нь “Эрдэнэ Монгол”-д гурван удаагийн үе шаттайгаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон байна. Хариуд нь “Эрдэнэ Монгол”-ын хувьцааны 50 хувийг ММС эзэмших аж.
Гурван үе шатыг дурдвал:
- Шинэчилсэн ТЭЗҮ болон уурхайн ашиглалтын төлөвлөгөөг батлуулах явцад 5 сая ам.доллар
- Дараа нь урьдчилсан бүтээн байгуулалт, хайгуулын ажлыг цэглэх ба энэ шатанд 5 сая ам.доллар
- Ингээд уурхайн барилгын ажил эхлэх суурь нөхцөлүүд бүрдсэний дараа үлдэгдэл 30 сая ам.долларыг оруулах юм байна.
ММС-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл энэ талаар “Бидний хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт шинэ боломжуудыг нээнэ. Эдийн засагт оруулах өгөөжийг улам нэмэгдүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлснийг “Mining Technology” хэвлэл онцолжээ.
Харин “Эрдэнэ Ресурс Девелопмент”-ийн Гүйцэтгэх захирал Питер Акерли “Энэ нэгдэл манай компанийг өөрчилж, Баянхөндийн алтны нөөцийн түгжээг тайлах тодорхой замыг нээж байна” гэсэн нь анхаарал татах юм.
MMC-ийн охин компаниудын сүлжээ ба MCS
ММС яаж MCS групптэй холбогдох вэ.
ММС бол “Энержи ресурс”-ийн толгой компани. “Энержи ресурс”-ийг анх 2005 онд MCS Holding компани үүсгэн байгуулсан байдаг. ММС-ийн охин компаниудын сүлжээнд Ж.Оджаргал, Ж.Од, Г.Батцэнгэл нарын нэр сүлжээтэй.
Тодруулбал, ММС-ийн “Mongolian Coal Corporation” гэх нэг охин компани Люксембургт бүртгэлтэй, оффшор бүсэд. Харин тус компанийн хувьцаа эзэмшигчид дотор “Энержи Ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлээс гадна Ж.Одыг 2019 онд төрсөн хэмээн бүртгэчихсэн байсан. Энэ нь “Нэг настай монгол оффшорчин” нэрээр гадаадын хэвлэлүүдээр шуурсан удаатай.

“Энержи ресурс”-ийн эцсийн өмчлөгчөөр MCS-ийн Ж.Оджаргал бүртгэлтэй байдаг.
MCS-ийн амбицууд: Тавантолгойн орд, Гашуунсухайтын төмөр зам...
Монголд баялаг бүтээгч, нийгмээ урагш чирэгч хэдэн том групп компани бий. Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг нэг өөр үнэ цэн. Харин уул уурхайн төслүүдэд шууд хөрөнгө оруулах хэлбэрээр хөрөнгөө улам өсгөнө, улс төр дэх нөлөөллөө чангатгана гэдэг бас нэг өөр агуулга биз.
MCS-ийнхэн “Энержи Ресурс”-ээр дамжуулж Тавантолгойн консорцуимд орох гэж байсан нь 2015 он. Тавантолгойн ордыг яаж хөдөлгөхөө нийтээр ярьж, хэлэлцэж байсан цаг. Нөгөө л Люксембургт бүртгэлтэй “Mongolian Coal Corporation”-доо Тавантолгойн ашиглалтын эрхийг шилжүүлнэ хэмээн ярьж, толгой компаниудынх нь өрийг Тавантолгой төлчих эрсдэлтэй байсан учраас MCS хасагдаж байсан.
Дараа нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ч MCS-ийнхэн барих гэж оролдсон. “Энержиресурс рейл” гэж компани үүсгэн байгуулж, төмөр зам барих тохироог хийж, ажлаа эхлүүлж байгаад төсөл эргээд төрд шилжсэнээр “овоолсон шороо” болсон түүхтэй.
Мэдээж улс төр ч орсон. Эрх ашиг хаана ч бий.
"Энержи ресурс" Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлодог.
"Тавантолгой түлш" компанид мидлинг нийлүүлдэг.
Баруун наран, Цайхар худгийн ордоос ч тэд мөнөөх л “Mongolian Mining Corporation”-оороо дамжуулан нүүрс олборлож байгаа.
Тэд банкны салбарт хөл тавьсан. “Цаг нь ирлээ” гэх слоган урдаа барьсан. Тэдний байгуулсан МБанкны төсөлд хамтран ажилласан БНСУ-ын Кбанк одоо манай газрын ховор элементийг давуу эрхтэй худалдан авах санамж бичигт гарын үсэг зурчхаад байгаа.
Бүр оны өмнө, урт настай удаан жаргалтай баригдаж дуусаад байгаа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг MCS худалдан авах санал тавьсан ч гэх мэдээлэл бий.
Тэмдэглэл: “Сахал” Д.Эрдэнэбилэг, “Голомт”-ын Д.Баясгалан гээд банкны эздийн улс төр, бизнес дэх нөлөөллийг таслах цаад агуулгатай гэмээр процесс Хөгжлийн банк, нүүрсний хулгайн скандалуудад харагдаж буй.
Гэвчиг Хөгжлийн банкны зээлээр тусгай хамгаалалттай газарт “АСЕМ Вилла” хотхон барьж, “Энержи ресурс”-ийнхээ бондыг өрийг дарсан, оффшор компаниараа нүүрс олборлодог, Тавантолгойд урт хугацааны эрх ашигтай MCS-ийнхэн үлдсээр л байна. Тэд ерөөс дараагийн Засгийн газрын үед ч хүч нөлөөллөө хадгалж үлдэх өндөр амбиц зангиджээ.
Үргэлжлэхэд хэцүү нөхцөл байдалд орсон Баянхөндийн алтны уурхайн төсөлд тэд ийн хөл тавилаа. MCS орж ирлээ гээд “Эрдэнэ Монгол”-ын тарьсан балгийг баллуурдаж чадахгүй. Дуугарч, хөдөлж чадахгүй байсан ЗГ одоо эл төсөлд урьдын адил нүдээ аньчихвал MCS алтны уурхайтай болж, ирэх он цаг хугацаанд Монголын улс төр, бизнесийн салбарт хамгийн өндөр нөлөөтэй болох нигууртай.
ӨМНӨХ КОНТЕНТУУД:
MCS групп, түүний нүүрсэнд холбогдох сэжүүр, оффшор компани, нэг настай оффшорчин зэрэг мэдээллүүдийн хүрээнд:
Люксембург дэх “Нэг настай монгол" оффшорчин: MCS-ийн Ж.Одыг 2019 онд төрсөн гэж бүртгэжээ
“Нэг настай оффшорчин”-2: Таван толгойн консорциумаас “Энержи ресурс” жийгдсэн түүх
"Эрдэнэ Монгол" ХХК, Баянхөндийн алтны төсөлд анхаарал татах ямар сэжмүүд бий талаар:
"Эрдэнэ монгол"-оос ИНХ-ын тогтоолыг "Хүчингүй болго" гэж Засаг даргад албан бичиг явуулжээ
ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ: "Эрдэнэ Монгол"-ын лицензийг цуцлах нэхэмжлэлийг шүүх үндэслэлтэй гэж үзжээ
Тогтоол: "Эрдэнэ Монгол" тусгай зөвшөөрлөө цуцлуулах магадлалтай боллоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багааханбанди ч цагаандаа гараад удаж байгаа
Арай арай
Teneg Odjargal
Ийм сүрхий нийтлэл бичиж байж хуулийг худлаа тайлбарлаад байгаарай багийн иргэдийн нийтийн хурлаар дэмжүүлнэ гэж нэг ч үг өгүүлбэр хуулиуд байхгүй шүү.байг�##�ь орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг багийн иргэдийн нийтийн хур�##�д танилцуулж сан�##� авна гэж байдаг шүү тэднээс дэмжлэг авах тухай ямар ч ойлголт байхгүй. Хуулиа сайн хар хүүхдээ
Амжилт
�######�УУЛ, ХЭНИЙ ТРОЛ ЮМ БОЛ ДОО? АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГ, АЛЬ ДӨНГҮҮР КОМПАНИ ДАА АТААРХААД ҮХЛЭЭ Л ДЭЭ. ӨӨРӨӨ ЮУ БҮТЭЭСЭН ЧАЦГА ВЭ?
Олборло ашигла өөр яах юм
MCS чинь өвгөн хужаагийн мөнгөөр л тоглож байгаа гэл үү. Нэг л үндэсний гэх нэрийн цаана эзэн нь хужаа
Үнэн
Энэ чимээгүй, гэмгүй царайлсан өвгөний оролцоогүй луйвар гэж Монголд байна уу? Новшийн юм аа.
МАН.Ы ХААН КОМПАНИ
Монголын газар нутгийг эзэнгүй юм шиг л хоорондоо найма�##�цах юмдаа
Чаддаг нь авсан нь дээр ээ. Тэр �##�т чинь өөрөө үсэрч гарч ирээд гулдмай болчихгүй, хэн нэгэн ухаж л таараа. Чаддаг нь, дээр нь чөмөгтэйхөн компани хийсэн нь дээр. Гэхдээ дунд нь Багабандийн тэжээвэр хоосон цаасаа зарж, ашиг олж, завшв�##� дэмий. Лицензийг нь цуцлаад ном ёсоор нь тендер зарлаж ш�##�гарсанд нь өгөх хэрэгтэй. МСиЭс ашиг олбол дараагийн Шангрила, Скай ресорт, барилга, дэд бүтэц баригдаж хүн ц�##�инжуулж, улсад татвар төлнө. Олборлосон �##�т нь в�##�ютын нөөцийг нэмнэ. Улс орон ингэж хөгждөг. Тэрнээс биш энэ хүнд хоёр таваг цуйван шингээх ходоод байхгүй. Хоёр давхар костюм өмсөхгүй. Оргүй хоосноос боссон бизнесмен, улс төрийн тэжээвэр хоёроо ялгаж с�##�га.
Эгүүр.мн ээ, хүн зүгээр л Ч А Д В А Л гээд бичихэд А Л гэснийг нь б�##�лаж сохолж, зүгээр байсан хүнд А Л гэдэг үг хүчээр уншуулаад байдаг чинь бэлгийн хүчирхийлэл үү?
Сэтгүүлчээр ажиллаад бүтэн 5 жил болсон хүн гэхэд эх
сурв�##�жгүй, зөвхөн нэг т�##�ын, хууль зүйн үндэслэлгүй, бодит бус мэдээллийг ингэж сэвж байдаг танай сайт бүтэхгүй ээ.. ядаж тэр шүүхээс нь �##�бан ёсны тайлбар мэдээлэл аваад мэдээ бэлдмээр юм