П.Золжаргалын "Баавгай болохсон" кино Канны наадамд сонгогдлоо

Дэлхийн кино наадмын их гурвын нэг гэгддэг Францын Каннын кино наадамд найруулагч П. Золжаргалын “Баавгай болохсон” кино сонгогджээ. Кино зохиолыг П.Золжаргал болон Б.Дөлгөөн нар бичжээ.
“Баавгай Болохсон” нь түүний анхны бүрэн хэмжээний кино төсөл бөгөөд 2017 онд “Талентс Токио” дээд шагнал, “Нэкст Мастерс Супорт” зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэж байсан.
Мөн Торино Кино Лаб, Азийн Кино Академид сонгогдон төсөл хөгжүүлэлт хийж, Хонконг Азийн Кино маркет 2019, Локарно Олон Улсын наадмын Нээлттэй Хаалга Хаб 2019 хөтөлбөрт сонгогдон амжилттай оролцож байсан.
П.Золжаргал Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. “Үл заяагдагсад” (2017), “Нүцгэн Гэрэл” (2020), “Шат” (2020), “Шар Автобус” (2021), “Баавгай Болохсон” (2022) богино кинонуудаараа Локарно, Тампере, Синэкүэст гэх мэт олон улсын кино наадмуудад шалгарч үзэгчдийн хүртээл болсон.
2020 онд тэрбээр “ШАТ” богино киногоороо Чикаго Олон Улсын Хүүхдийн Кино Наадамд түрүүлж 94 дахь удаагийн Оскарын наадмын анхан шатны шалгаруулалтад өрсөлдөх эрхээ авч байсан юм.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongoliin niigemd tulgamdaj bui asuudal bolox xuuxduudiin bolovsrol tuunchlen agaar us xursnii boxirdol yaduuraliin talaarx asuudliig xundsun saixan kino buteejee Nairuulagch busguidee amjilt xusie
Ulam ikh smjilt khusie
Монгол эх орон иинь муугаа үзүүлсэн киногоор л дэлхийд нэрээ дуурсгах нь дээ. Манайхан Монголдоо нөгөө хүсээд байдаг сая сая жуулчин ирүүлчихээр өөртөө байдаг сайн сайхнаараа хэдийд дэлхийд нэрээ дуурсгах юм болдоо.