СПОРТ
Волейбол: Т.Хангал ахлагчтай МУИС-ийн “Шонхор”-ууд оюутны улсын аваргад түрүүллээ

Оюутны улсын аварга шалгаруулах 2023 оны волейболын тэмцээн өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. Тодруулбал, дөнгөж сая МУИС болон ИЗОУИС-ийн эрэгтэй баг тамирчид аваргын алтан медалийн төлөө тоглож, МУИС ялалт байгуулав.
МУИС-ийн багийн бүрэлдэхүүнд Үндэсний дээд лигийн тэмцээний аварга, Тайландын дээд лигийн аварга, үнэ цэнтэй тоглогч Т.Хангал багтан тоглосон юм. Мөн ИЗОУИС-ийн багийн бүрэлдэхүүнд “Натур Мед Ноён” клубийн хоёр ч тамирчин багтсан байв.
Энэ жилийн оюутны улсын аваргын тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй 18 баг тамирчид оролцлоо.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.