Улс төрийн мэдээ
"Нүүрсний хэргээр УИХ-ын долоон гишүүнийг яллагдагчаар татсан, шүүхэд шилжээгүй"

Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултуудад хариулт авсан юм.
Ингэхэд сэтгүүлч нүүрсний хэрэгт холбогдон шалгуулж буй ЭТТ ХК-ийн удирдлагууд болон улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудын асуудал хэрхэж байгааг тодрууллаа.
Харин НПГ-аас "ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, үргэлжилж байгаа.
Нүүрсний хэргээр ажлын хэсэг байгуулагдан ажилласнаас хойш 57 хүнд холбогдох таван хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа.
Харин улс төрд нөлөө бүхий этгээд гэвэл УИХ-ын долоон гишүүнийг яллагдагчаар татсан байгаа. Шүүхэд шилжүүлээгүй байна" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.