Улс төрийн мэдээ

"Одоогоор НПГ-т УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирээгүй"

Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар албан мэдээлэл өгч байна.

Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултууддаа хариулт авсан юм.

Одоогоор Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байгаа. Тэгвэл, дахиад өөр УИХ-ын нэр бүхий гишүүдэд ийм асуудал яригдаж байгаа эсэхийг тодрууллаа.

Ингэхэд НПГ-аас "Бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг мөрдөх байгууллага өөрөө гаргадаг. Процессоор, дараа нь УЕП хянаж үзсэний дараа УИХ-д оруулдаг. Өнөөдрийн байдлаар НПГ-т хэн нэг УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх санал ирээгүй байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button