Гадаад мэдээДЭЛХИЙ
БНСУ: Далайн хар шуурганы улмаас 361 барилгад хохирол учирчээ

Ханун далайн хар шуурганы улмаас Өмнөд Солонгост 361 барилга байгууламжид гэмтэл учирч, 15 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн аж. Тус улсын Гамшиг, аюулгүй байдлын газар мэдээлснээр гэмтсэн дэд бүтцийн 184 байгууламж нь олон нийтийн газрынх байсан бол 177 нь хувийн эзэмшлийнх байжээ.
Хар шуурга өнгөрсөн пүрэв гарагийн (2023.08.10) 09:20минутад (Солонгосын цагаар) Солонгосын зүүн эргийн Геоже хотод анх хүрсэн аж. Үүний дараа хойд зүгт 16 цагийн турш хөдлөн пүрэв гарагийн шөнө Сөүл хотод хүржээ. Харин баасан гарагийн (2023.08.11) шөнө 01:00минутын орчим Хойд Солонгосын хилийг давж, Пёньян хотын ойролцоо сарниж алга болсон хэмээн Өмнөд Солонгосын цаг уурын алба мэдээлэв.
Эх сурвалж: Korea JoongAng Daily
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.