Япон: Лан хар салхинаас болж агаарын тээврээ зогсоолоо
Өнгөрсөн долоо хоногт Ханун хар шуурга Японы баруун өмнөд болон баруун хэсгийг дайрч өнгөрөн, их хэмжээний бороо орсны улмаас 2 хүн нас барсан. Тэгвэл Лан хар шуурганы улмаас Японы төв бүсэд агаарын тээврийн компаниуд болон галт тэрэгнүүдийн үйл ажиллагааг зогсоожээ.
Лан нь Японы шуурганы улиралд үүссэн долоо дахь далайн шуурга юм. Японы Цаг уурын алба Лан шуурганы улмаас өнөөдөр Токай мужид 200-300 мм, Кинки бүсэд 100-200 мм, Шикоку бүсэд 100-150 мм, Канто-Кошин муж болон Изү арлуудад 50-100 мм бороо орох орох төлөвтэй байна гэж тооцоолсон аж.
Наймдугаар сарын 13-аас 16-ний өдрүүдэд Японд Обон нэртэй уламжлалт баяр болдог. Эдгээр өдрүүдэд хүмүүс өвөг дээдсийнхээ бунханд хүндэтгэл үзүүлдэг юм. Хөл хөдөлгөөн ихэсдэг баярын өдрүүдээр Лан хар шуурга Японы төв бүсэд орж ирэн, олон тооны нислэг болон галт тэрэгний үйлчилгээг цуцлахад хүргэв.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.