ДЭЛХИЙ

БНХАУ залуучуудын ажилгүйдлийн түвшний мэдээллийг зарлахгүй

Хятад улс наймдугаар сараас эхлэн залуучуудын ажилгүйдлийн талаарх мэдээллийг гаргахаа зогсооно гэж Статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фу Линхуй өчигдөр /2023.08.15/ мэдэгдэв.

Тэрбээр цаашид шинээр ажилд орж буй иргэдийн тоог голчлон  мэдээлнэ гэжээ. Мөн 16-24 насны залуучуудын албан ёсны ажилгүйдлийн түвшин зургадугаар сард 21.3%-д хүрч дээд амжилт тогтоосон байна.

БНХАУ 2018 оноос хойш залуучуудын ажилгүйдлийн түвшинг зарлаж эхэлсэн. Түүнчлэн Хятадад буй нийт ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сард 5.3 хувиар нэмэгджээ.

Одоогоор  ажил хайж байгаа оюутнуудыг ажилгүйдлийн статистикт оруулах эсэх, насны хязгаарыг тодорхойлох нь чухал асуудал болоод байгаа аж.

Энэхүү мэдээлэл  Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж, үүнтэй холбоотой hashtag нь Weibo сайтад 10 сая гаруй хандалт авчээ.

Эх сурвалж: Reuters

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button