ДЭЛХИЙ
Английн эмэгтэй шигшээ баг анх удаа “FIFA”-ийн финалд шалгарлаа

Английн эмэгтэй шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн наадмын хагас финалын шатанд Австралийн багийг хожиж, анхны удаа аваргын төлөөх тоглолтод шалгарчээ.
Тэд Австралийн багийг 3:1 харьцаатай буулган авсан байна. Тоглолтын эхний хагаст Элла Туне гоол оруулж Английн багт тэргүүллийг авчирчээ. Харин хоёрдугаар хагаст Сэм Кэрр тоглолтын харьцааг 1:1 болгон Автралийн дэмжигчдийг баярлуулсан юм.
Гэвч Английн багийн Лаурен Хэмп болон Алессиа Руссо хоёр гоол оруулж Австралийн багийн финалд шалгарах мөрөөдлийг дуугавар болгосон байна. Одоо Англи ирэх ням гарагт (2023.08.20) аваргын цомын төлөө Испанийн багтай тоглох билээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.