Х.Баттулгыг 9 тэрбумын спорт цогцолборыг “балгас” болгосон хэргээр Б.Тамиртай холбон шалгана

-Б.Тамирын гэр, албан тасалгаанд нэгжлэг хийжээ-
Засгийн газрын үлээсэн “шүгэл”-ийн мөрөөр улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүс яллагдах дүр зураг үүсээд удаж байна. Хөгжлийн банкны акцын цаана “сахал” Д.Эрдэнэбилэг, нүүрсний хулгайн хэргийн ард төмөр замаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Голомт”-ын Д.Баясгалан нар нэрлэгдэж байсан. Хэрэг шалгагдаж, нэр бүхий хүмүүс яллагдагчаар татагдсан ч тэднийг бол тойрсон.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар саяхан өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хэргийг тусгаарласан байна билээ. Энэ хэсгийг сайн ойлгохгүй байгаа” гэж онцолсон. Х.Баттулгын хувьд нэг удаа мэдүүлэг өгснөөс бусдаар алив асуудалд нөлөө бүхий нэр холбогдож, шалгагдаж байгаа мэдээлэл бага, нам жим буй.
Тэгвэл эх сурвалжуудын өгч буй мэдээллээр, Х.Баттулгад холбогдох хэргийн нэг баттай сэжүүр нь “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн захиалгаар хэрэгжүүлж эхэлсэн Яармаг дахь спорт цогцолборын барилгын ажил юм. Энэ мөрөөр тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Тамирын гэр болон албан өрөөнд хууль хяналтын байгууллагаас нэгжлэг хийснийг эх сурвалжууд бататгаж байна. Хэдийгээр тус цогцолбор төслийн тендер шалгаруулалтын болоод төсөв мөнгөний мэдээлэл ил бус байгаа ч энэ асуудлыг 9 тэрбум төгрөг “угаасан” байж болзошгүй асуудал хэмээн хуулийн байгууллага шалгаад эхэлжээ.
Ямар учиртай спорт цогцолборын барилгын төсөл вэ. Энэ хэрхэн Х.Баттулга, явц дундаа түүний тойрон хүрээлэл дунд байсан Н.Түвшинбаяр нартай холбогдож байгаа вэ.
Цогцолбор ашиглалтад ороогүй тул Зүүн Азийн спортын наадам өөр газруудад болжээ
Энэ сарын 12-19-ний өдрүүдэд Зүүн Азийн спортын наадам манай улсад зохион байгуулагдсан. Наадмын хүрээнд 11 спортын 12 төрлийн тэмцээн Зүүн Азийн орнуудын 880 орчим тамирчдын дунд болсон. Энэ наадамд оролцохоор 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болон бусад албаны нийт 4500 орчим хүн Улаанбаатар хотод ирэх тооцоо гараад байв.
Улмаар Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулахын тулд “Улаанбаатар спорт менежмент” ХК нь Яармагт спорт цогцолборын төсөл хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Барилгын ажил 2020 онд эхэлсэн бөгөөд 2022 оны есдүгээр сард 70 хувьтай явагдаж байгаа талаар НИТХ-ын хуралдаанд тайлагнаж байв.
2021 оны аравдугаар сард “Өнөөдөр” сонин энэ талаар,
“Азийн залуучуудын наадмын спортын төрөл бүрд ажиллах хяналтын баг, шүүгчид, наадмыг үзэх аялагч жуулчид гэхчлэн олон зуун хүн дагалдан ирэх учир олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн спорт цогцолбор зайлшгүй шаардлагатай. Тиймээс Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна.
Шинэ спорт цогцолборын барилга нь 9228 ам метр талбайтай бөгөөд гурван блокоос бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, шилэн фасад, дээврийн ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Тус цогцолборын зохиогчийн хяналтыг "Энхийн жаргал констракшн" ХХК гүйцэтгэж, гүйцэтгэгч байгууллагаар “ӨВМТХ" ХХК ажиллаж байна” хэмээн мэдээлж байжээ.
Харин энэ цогцолбор баригдаагүй, өнөө хэр ашиглалтад ороогүй. Тийм учраас Зүүн Азийн спортын наадам эдгээр өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордон, “Степпэ Арена”, “Ган спорт” төв, Төв цэнгэлдэх хүрээлэн, Налайх дүүргийн хөнгөн атлетикийн талбай зэрэг 11 байршилд хуваагдан зохион байгуулагдсан юм.
Фото: Барилгын ажлын явц одоогийн байдлаар
Өнөөдрийн байдлаар Яармагт дээрх спорт цогцолборын барилга дуусаагүй хэвээр байна. Биднийг барилгын ажилтай очиж танилцах үеэр гол цэнгэлдэх хүрээлэнгийн барилга босож, талбай засагдсанаас бусдаар ундуй сундуй байна.
Дээр дурдсан, хоёр жилийн өмнөх “Өнөөдөр” сонины мэдээнд хавсаргасан гэрэл зургаас төдийлөн ялгарахааргүй дүр зураг ажиглагдлаа.
Х.Баттулгын холбоосыг Н.Түвшинбаяр хийдэг байсан логик
Ерөнхий логик холбоосыг багаас нь их рүү дээшлүүлэх маягаар тайлбарлая.
Нэг. Барилгын гүйцэтгэгчээр, хянагчаар ажилласан “Энхийн жаргал констракшн”, “ӨВМТХ” компаниуд нь Булган аймгийн сумдад тендерт шалгарч байсан анхаарал татах намтартай.
Хоёр. “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тамир нь Булганы гаралтай. Харин төсөл хэрэгжиж эхлэх үед Монголын Үндэсний олимпын хорооны даргаар Н.Түвшинбаяр ажиллаж байв. Тэд нэг нутаг, сайн найзуудын харилцаатай.
Гурав. Н.Түвшинбаяр нь олон нийтийн мэддэгчлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр шадар ажиллаж ирсэн. Тэрбээр Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед МҮОХ-г “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран ажиллах холбоос зэргийг төрийн тэргүүний нөлөөгөөр хийсэн. Мөнгө, санхүүтэй холбоотой хийгдэж байсан уг холбоосуудын нэг нь дээрх Б.Тамиртай зурсан санамж бичиг бололтой.

Дөрөв. Харин Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай ойр байв. Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулах нь цэвэр Нийслэлийн гардсан ажил юм.
Энэ утгаар, том зургаараа Нийслэлд зохион байгуулагдах олон улсын шинжтэй наадмыг далимдуулж, хөрөнгө эргэлдэх томоохон хэмжээний бүтээн байгуулалт босгосон гэх логик харагдаж байна. Учир нь эл цогцолбор баригдсан ч, эс баригдсан ч наадмыг зохион байгуулж чадлаа.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилга, Нийслэлийн нөлөөгөөр байгуулагдсан компани
Юуны өмнө “Улаанбаатар спорт менежмент” ХК хэрхэн байгуулагдсан талаар товч өгүүлье.
Энэ компани НИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 65 дугаар тогтоолоор байгуулагдсан. Ингэхдээ ЗГ-ын “Олон улсын спортын наадам байгуулах тухай” тогтоолд үндэслэсэн бөгөөд 2020 онд Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын спортын ногоон наадмыг зохион байгуулсан. Энэ анхны дааж авсан ажлуудынх нь нэг юм. Энэ үес “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тамир нь МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяртай гэрээ үзэглэж, зургаа татуулж байв.
Мөн үүний өмнө Ерөнхийлөгчийн 2019 оны “Хороо байгуулах тухай” захирамжаар Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулалтыг хариуцах үүрэг бүхий хороо байгуулсан байдаг. Уг хорооны дэргэд, гүйцэтгэх үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийг байгуулсан нь анхаарал татдаг.

Өөрөөр хэлбэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед, түүний шууд санаачилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгуулагдсан. Мөн дээр дурдсанчлан Нийслэл, НИТХ-ын бүтэц ч оролцсон байгаа юм. Энэ компани “Бид шаардлагатай зарим барилга байгууламжийг барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгө төвлөрүүлэн зохицуулах зорилгоор ажиллаж байна” хэмээн нүүр хуудастаа бичжээ.
Спорт цогцолборын тендерийн мэдээлэл ил биш
Тэгэхээр, энэ онд болох Зүүн Азийн спортын наадамд 3-4 жилийн өмнөөс Нийслэл, тэр дундаа НИТХ онцгой анхаарч байсан. Энэ хүрээндээ өөрийн өмчлөлийн “Улаанбаатар спорт менежмент” ХК-иар дамжуулан Яармагт спорт цогцолбор барих болсон гэж ойлгогдож буй. Тендер зарлагдах учиртай. Гэвч энэ талаар нээлттэй мэдээлэл байдаггүй юм байна.
Өөрөөр хэлбэл, тендерийн мэдээллийн сайтаас:
- “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийг захиалагч талаас
- Спорт цогцолборт ажилласан “Энхийн жаргал констракшн”, “ӨВМТХ” компаниудыг оролцогч талаас тус тус шүүж үзэхэд олдохгүй байна.
Ийм мөртлөө багагүй төсөв бүхий спорт цогцолборын барилга баригдаад эхэлсэн нь анхаарал татна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, энэ төсөл 9 тэрбум төгрөгийн төсөвтэй гэгдэж буй.
"Улаанбаатар спорт менежмент" 30 саяар брэндбүүк хийлгэдэг
Хяналтын үүргээр оролцсон “Энхийн жаргал констракшн” ХХК нь 2017 онд байгуулагдсан, Э.Ундармаа хэмээх ганц хувь эзэмшигчтэй. Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сумдад холбогдох хэд хэдэн тендерт шалгарч байжээ.


Харин гүйцэтгэгчийн үүргээр оролцсон “ӨВМТХ” компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан, Г.Хосбаяр гэдэг ганц хувь эзэмшигчтэй. Гэхдээ Булган аймагт тендер авч байгаагүй, ИНЕГ-ын спорт цогцолборын төслийг гүйцэтгэсэн намтартай аж.

Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулна гэж байгуулагдсан “Улаанбаатар спорт менежмент” ХК ийм том бүтээн байгуулалтын төсөл эхлүүлчхээд, хугацаандаа дуусгаж чадсангүй. Наадам нь Нийслэл, НИТХ-ын хүчин чармайлтаар зохион байгуулагдлаа. Төсөвлөгдсөн хөрөнгийг зөв зарцуулсан уу, 100 хувь барилга барих чиглэлдээ ашиглагдсан уу гэдэг нь анхаарал татах шалтгаан болж байгаа юм.
Жишээлбэл, энэ компани “Спорт цогцолборын брэнд бүүк хийх” агуулгаар 30 сая төгрөгийн тендер зарласан удаатай ч байх юм.

Хоёр жилийн хугацаанд барилгын ажил нь бараг яваагүй, “балгас” шахуу болж үлдсэн том хэмжээний спорт цогцолборыг барих шалтгаан яг юу байв. Нийслэлийн гардсан ажлыг хэрэгжүүлэх хүрээнд “Улаанбаатар спорт менежмент” Х.Баттулгын нөлөөтэй байгуулагдаж, Н.Түвшинбаяртай санамж бичиг байгуулан түншлэх хэлбэрээр ийн эрх зүйгээ баталгаажуулжээ. Улмаар спорт цогцолборын төсөл хэрэгжүүлэх болж, энэ хүрээн дэх санхүүжилтээ ч татаж чадсан байна. Хамгийн гол нь зорилго биелээгүй, барилгын ажил зогссон, Зүүн Азийн спортын наадам өөр газруудад болоод өнгөрсөн.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга аливаа “ажил бүтээх”-дээ Н.Түвшинбаяр зэрэг ойр шадар хүмүүсээ явуулах хэлбэрээр ажилладаг байсан гэгддэг. Тийм ч болохоор эх сурвалжууд энэ спорт цогцолборын төслийн хүрээнд эргэлдсэн хөрөнгийг Б.Тамир, Х.Баттулга нартай холбон шалгахаар болсон гэдгийг мэдээлж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ФИФА-гийн хөрөнгөөр хийсэн т�##�бай дээр төсвөөс давхар мөнгө авсан байдаг
Баттулга нь монгол улсын ерөнхийлөгч бөгөөд эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн сэтэртэй хүн байсан .ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫГ Баттулга биш ЗАСГИЙН ГАЗАР мэддэг зарцуулдаг.У.Хүрэлсүх , Оюун эрдэнэ нартай холбоотой асууд�##� юм.Монголчууд төсвийн зарцуул�##�тыг хэн хийдгийг бүгд мэднэ дээ.Буруу бүхнийг бу�####�д , сөрөг хүчиндээ чихдэг асуудлаа болиоч ээ .
Тэр ч Баттулгын бараг мэрэгжил нь байхгүй юү !
Буруу бүхнээ бу�####�д түлхдэг МАНын зан даа.Ямар нэгэн юманд холбочих гээд чичрээд с�##�г�##�аад байна уу даа.Нөгөөх нь багасч үгүй, юуг ч буруу хийгээгүй нэр цэвэр хүн дээ.
Хамгийн эвгүй гар чинь Баттулга юм биш үү. Бид нар анх гарч ирж байхад жигтэйхэн сайн хүн ёстой гээд л магтаад долоочих гээд байсан гэтэл цаад т�##�аараа ийм айхтар холбоо сүлбээтэй байх гэж
Ха ха ха м�##�аа тролоо т�##�хны мөнгөний бичээчээ өлөн царайтай гуйлгачин баттулга чамайг яачаав
Тиймээ тийм,өлөн царайтай гуйлгачин Баттулга тангад дамбийжаа нэр зүүгээ л явж бна доо !
Одоо таг чиг байгаа хүн сонгуульд өрсөлдөөд нэрээ дэвшүүлээд гарч ирж чадлаа юу үгсэн Баттулгад дахиад сан�##�аа өгч мэдрэлтэхвийдээ ард түмээн!!!!!
Энэ Баттулга хүрээгүй оролцоогүй газар �##�гаа ямар цадаж ханадаггүй нөхөр бэ.тэгээд үнэн юм бол яагаад зүгээр явуулаад байгаа юм бэ.
Сонгууль болход жил хүрэхгүй хугацаа үлдлээ нөгөө Баттулга буруутай бусад нь цагаан цаас мэт цэвэрхэн амьтад болчихдог цаг үе биз дээ. Баттулга ямартай ч шударга өрсөлдөж гарч ирсэн хүн шүү
Монголд Баттулгын гараа дүрээгүй хулгай луйвар гэж байдаг юмуу ? Гар хөл бологсод нь ээлж дара�##�ан тодорсоор түрүүчээсээ шоронд, шүүхийн шатанд,ш�##�гагдаж байгаа, оргон �######�сан гээд болоогүй тэдгээр �##�уурчин луйварчин хулгайчууд нь еөк байхдаа өөрийнх нь өргөмжилсөн шагнасан хөдөлмөрийн баатаруудаар толгойлуулсан Түвшинбаяр Мөнхбаяр Удаанжарг�##�… зөвлөхүүд туслахууд…
Баттулга хүчтэй баавартай нөхөр юмшиг байгаан. Одоо хилийн хориг тавиулсан нэртэй гадуур тэнээд явж байдаг. Өмнө хаана юу хийж явсан тодорхой биш тэгснээ гэнэт гарч ирээд нэг цагаан тагтаа шиг амьтан ард түмний өмнө жүжиг тоглоод аймаар оноо аваад чадаад байдгаас харагдаж байгаа юм
Энэ мэдээ хэрвээ үнэн бол Баттулгыг ухах хэрэгтэй. Одоо сонгууль гээд хавар сүн гээд гараад ирдэг байхгүй юу
Энэ мэдээ хэрвээ үнэн бол Баттулгыг ухах хэрэгтэй. Одоо сонгууль гээд хавар сүн гээд гараад ирдэг байхгүй юу
Хэзээ нэгэн цагт нийтийн ухаан санаа арай дээрдэх байх хуучинсаг үзэлтэнгүүд Баттулгыг тахин шүтчихсэн байгаа. Манайхны бараг 30 хувь нь эндээсээ буцахгүй ээ. Энэ хүний зангараг баавар удахгүй мөхнө дөө
Ямар их нуршуу ойлгомж муутай бичсэн юм бэ. Бас л нөгөө Баттулга. Оролцоогүй томоохон төсөв мөнгөтэй ажил бүхэнд шахуу л энэ нөхөр зохиж явах юм. Хууль хян�##�тынхан ч гар хүрч чадаагүй. Яг л нас бие гүйцсэн ханг�##� адуу юм даа.
Ингээд баримт нотолгоотой нь ухаад гаргаад ирсэн матери�##�ыг хүмүүсээ ороод уншаад нэг тунгаачихаарай. Ойлгох үр дүн чинь та бүхний асууд�##� Баттулга буруутай юу буруугүй юу, эрх мэдэлтэй баавартай байна уу, сайн хүн үү муу хүн үү гээд дүн шинжилгээгээ өөрсдөө хийцгээ. Битгий хүний ам хараад дагаж дэрвээд байцга�##�даа.
Дүн шинжилгээ ойлгосон оо өөртөө үлдээ. Тэгээд ирэх сонгуульд гарч ирэхэд нь туслах уу туслахгүй юу гэдгээ зөвхөн өөрөө л шийд. Харж л байя
Ёстой хуцваа хэчнээн ч ш�##�гав чадахгүй болохоороо одоо гүтгээд сууж бдаг өмхий луйварчингууд юмаа
Мядагбадам гэж МАНгаруудын хөлсний сэтгүүлч
Аль хэдийн бүх юмаа нууж хааж амжсаан ингэж шоудахаа боль
Жонхуу Баттулгыг хорьж ш�##�гах хэрэгтэй.
Жонхуу Сумъяабазар нар Норинко интернешнл гэх компанаар гүнзгий холбогдоно. Тендерийг бол хүчээр шаахаас өөр илүү шидгүй . Газрын тосны үйлдвэрийн дамжуулах хоолой, Нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер тодорхой гэрчилнэ. Одоо хүртэл нууцын зэрэглэлтэй, ил болгохгүй байнаа нь ямар учиртай вэ Данх аа
Баттулгыг баривчлахгүй бол Моннол Улсыг идээд дууслаа шүү дээ, таминь !!!
Монголдоо Жудогийн ганц сайхан ордон босгоно гэж шуугиуулаад л мөн ч их хандив авч байсан даа. тэр нь юу болсийм бол олон жил чиг өнгөрөв дөө.... сайхан сэтгэлийн илрэл дэмжин т�##�архан догдлон байсан аа бас .........ж байсансан . ...луйварчин л болсон хүн хог байж дээ..Жудо ордон ,Майдар хотхон өчнөөн л хандив ууд хаашаа урсав .
Өнгөрсөн өвөл энэ ордны дээвэр цасаа даахгүй нураад унасан шд
Харин нурсан байсан. Чанаргүй бол бариад ч хэрэггүй!
Батгана суунаа өттэй, бадарчин явнаа б�##�агтөй...гэж
Нямбаатар гэдэг хүн Баттулга гуайд их өстөй юумаа хуулийн сайд болоод улс төржиж байж зурагтын камерын өмнө загинуулсан нь ингэж их өс хонзон зангидаж явах эх үүсвэр ш�##�тгаан болж шартуулсан бололтой тэгээд эрх мэдэлтэй байгаа дээрээ яаж ийгээд экс ерөнхийлөгчийг хэрэгт унгачих санаатай дотроос нь өс хонзон нь мэрээд байдагийн байхдаа ядаж байхад ор нэрийн төдий ч гэлээ ардчил�##� эрх зүйт төрийн үнэр байгаа тулдаа энэ төлгөн коммунистын санаагаар болохгүй байгаа юум уу даа ер нь сүүлийн үед оюун-эрдэнэ нямбаатар нар шүүхийг ард түмэнд муухай харагдуулж бүх юум шүүхээс ш�##�тга�##�ж байгаа мэт болгохыг хүсэж шүүх засагл�##�ын эрх мэдэл рүү дайрах болсон байна ялангуяа нямбаатар нь ямар нэг муу юум болвол баттулга ард нь байгаа гээд дайрдаг гүтгэдэг болж дээ бас болоогүй ээ дээр нь нөгөө х�##�тар коммунист доржханд нэмэгдэнээ таарсан таар шуудайнууд ч болдоо
Орсын тавиул, хорлон сүйтгэгч, зартай луйварчин …
Энэ дээр байгаа новшнууд бүгд адилхан. Өлөн царайлаад
Ix mungu bolgon ruu xuruu garaa durex yumaa . Ene xun
Сонгууль дөхөж өрсөлдөгчөө намнах ажил эхэлжээ. Сонгуульд өрсөлдөх МАН арга гэдэг чин энэ.
Тэнэг юм бичих улсын ерөнхийлөгч засгийн газрын ажлыг хийдэггүйг мэдэж авцгаа мангуу орк минь. Спортын хүн байсан учраас Баттулга ерөнхийлөгч спорт цогцолбор стадион хүн амаа эрүүлжүүлэх бодлогоор дэмжиж байсан биз ямар Ерөнхий Сайд биш шийдвэр гаргаад Сангийн сайд биш мөнгө төгрөгт гарын үсэг зураад явах уу ядахдаа төрийн ажлын уя�##�даа эрх зүйг үзэж судлаад элдэв юм сараачиж бай. Ямар хөрөнгө төсөв Засгийн газрын хурлын тогтоол шийдвэр Сангийн Сайдын гарын үсэггүй гардаггүй юм орк авгай минь. Түүнд Ерөнхийлөгч оролцдог ч үгүй. Стадион бариагүй дуусгаагүй бол Засгийн газрын тогтоол шийдвэр, Сангийн Сайдын гарын үсгийг л судла Тендерийн Хороо болон тендерт ялсан тэр компанитайгаа л ярь үүнд Ерөнхийлөгч ямар ч оролцоо байдаггүй юм.
МАН ын попрол сонгууль дөхөхөөр л өрсөлдөгчидөө намнах гэж энэ тэндгүй зарл�##� хадах ч энүүхэнд байх өө .Гэхдээ өөрсдийннам дотор дүүрэн гэмт хэрэгтэн ,хулгайч ,урвагч ,офшорчид ,шоронгоос гаргасан гэмт хэрэгтэн ч байдаг.
Төсвийн хөрөнгөнөөс тэрбум тэрбумаар нь цавчиж баяжсан энэ муу тангадын Дамбийжааг баривчлаад байцаан шийтгэх чадвар Монголын Цагдаа,Шүүхийн хэнд үнэхээр байхгүй, цөмөөрөө түүний атганд нь ор оод, аманд нь багтчихсан, ингээд чөлөөтэй зугаэлаад, луйвар дээрмээ хийгээд л, улс төрийн зэль мэх, булхай гаа улам өрөгжүүлээд явж байдаг, мөн ч солиорсон хэрэг шүү ! Гэхдээ шударга хуульч з�##�уучуудын хурц хараа гаас чи муу мултарч чадахгүй дээ !!!
Женко жангаа идэх цаг нэг ирнээ гайгүй !
Энэ Баттулга гэгч урвагч хүний хог бүх юманд бузар гараа дүрсэн Хавьтаж ойртсон бүх хүн амьдр�##� нь сүйрдэг