Улс төрийн мэдээ
Шүүх ажилтныг сонсгол хийж томилох нь зөв эсэхийг ҮХЦ хэлэлцэж дууслаа
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан үргэлжилж дууслаа. Хуралдаанд УИХ-аас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд ирээгүй. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан хурлыг даргалсан бөгөөд,
- Ш.Солонго
- Г.Туулхүү
- Ж.Эрдэнэбулган
- Д.Гангабаатар
- Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй болж байгаа юм.
Хуралдааны шийдвэрийг 14.00 цагт мэдээлэхээр байна.
Ямар асуудлыг хэлэлцэж байгаа вэ гэвэл,
Иргэн Ж.Батмөнхийн гаргасан мэдээллийг дагуу:
- УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт
- Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянаж байна.
Гол агуулгыг товчоор илэрхийлбэл, шүүх эрх мэдлийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудыг томилоход нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж маргагч тал үзэж байгаа юм.
УИХ-ын талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй ч “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын зүгээс хянагчаар оролцсон байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.