Улс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн асуудлаар ЗГ тогтоол гаргаж, зургаан сар онцгой анхаарна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилох шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. Учир нь Нийслэлийн Засаг даргаар өнөөгийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилохоор байгаа юм.

Танилцуулгын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

УИХ, Засгийн газар сүүлийн 30 орчим жил анхаараагүйгээс болж, хот төлөвлөлтгүй газрын наймаатай болсон. Бид мэдсэн ч мэдээгүй юм шиг харсаар явж байна. Засгийн газар, УИХ-аар баталсан журам, хууль хэрэгжихгүй байна. Нийтийн тээвэрт монополь болсон гурван компанид хэдийг хүртэл чөтгөрийн тойрогт нь орж явах билээ. Олон асуудал үүсгэчихээд ичихгүй амьдарч байгаа үе үеийн хотын дарга нарын асуудлыг хэрхэх вэ. Улсын нийслэлийн асуудал улсын асуудал болсон байна. Их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлох зайлшгүй шаардлага УИХ-ын гишүүд болон та бидний өмнө байна. Нийслэлийн асуудлууд шийдэлгүй үргэлжилж болохгүй. Засгийн газар нийслэлийн талаар тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд онцгой анхаарч ажиллах шийдвэрийг гаргалаа.

Хаврын чуулганаар та бид ачаалалтай ажиллаж, олон асуудлыг шийдвэрлэж чадсан. Энэ намрын чуулганаар өмнөхөөсөө илүү ачаалалтай ажиллаж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр, хотын ерөнхий төлөвлөгөө, эрх зүйн байдал, газрын харилцааг цогц байдлаар шийднэ. Энэхүү зорилгыг хангах хэрэгжүүлэхийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайдыг ахлах хэрэгтэй гэж үзсэн. Бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдын оронд Б.Энхбаярыг томилохоор танилцуулж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харин ч нэг сайхан бүлтрэн гэж. Өчнөөн л ярилаа бүтэж гийгүүлсэн ажил байна уу

Холбоотой мэдээ

Back to top button