Улс төрийн мэдээ

Д.Амартүвшингийн нам ирэх сарын 10-нд их хурлаа хийнэ

Комедиан Д.Амартүвшингийн байгуулсан "Либертари" нам анхдугаар их хурлаа аравдугаар сарын 10-нд хийхээр болжээ.

Тус намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшин "Өнөөдөр Монголд бүх нам зүүний байна. Баланс алдагдаж буй. Ингэхээр эдийн засаг сүйрэл рүүгээ явна.

Бизнес хийж, бор зүрхээрээ амьдралаа болгоод явж байгаа хүмүүст илүү боломж олгох, төрийн дарамтыг багасгах зорилгоор энэ намыг байгуулсан. Өөрөөр хэлбэл Монголд үзэл санааны баланс хэрэгтэй бөгөөд манай нам цэвэр барууны үзэл санааг бодлогоо болгож буй.

Намын их хурлаар дүрмээ баталж, 801 хүний гарын үсэг цуглуулснаар нам албан ёсоор бүртгэгддэг. Манай намд бүртгүүлээд байгаа хүмүүсийг их хуралдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нусан буу бас ч намын дарга болно аан. Хошин шогийн нуснууд...

Зочин
Зочин

zass

Зочин
Зочин

Сэтгэц нь юмтай

Холбоотой мэдээ

Back to top button