Улс төрийн мэдээ
Б.Чойжилсүрэн: Ерөнхийлөгч намайг шанаадаагүй, гүтгэлэг
Сүүлийн өдрүүдэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй таагүй харилцаа үүсгэсний улмаас зодолдсон гэдэг мэдээлэл түгээд буй.
Өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл танилцуулах үеэр Б.Чойжилсүрэн сайдаас сэтгүүлчид энэ асуудлыг тодрууллаа.
Ингэхэд тэрбээр "Гүтгэлгийн чанартай мэдээлэл гарсан байна лээ. Намайг Ерөнхийлөгч шанаадсан гэдэг утгатай. Ямар ч тийм зүйл болоогүйг хариуцлагатайгаар хэлье. Би өөрөө түүнтэй сар шахам уулзаагүй явна. Хоёрдугаарт, миний эсрэг гүтгэлгийн мэдээлэл яваад байгаа. Өмгөөлөгч хөлсөлж буй, ирэх долоо хоногоос хууль хяналтын байгууллагад хандана" гэж хариулсан юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
харахаас нүдэнд хүйтэн хогийн гар
Тэнэг, Шуналт 2 хоёр биенээ зодох байтугай яасан ч хамаагүй. Улсад хэрэггүй, стресс уур нэмэхээс цаашгүй хэрэггүй 2 хог.
ШАНААДУУЛЧААД ХАХАХА
Шанаадаагүй, зүгээр л шанаан дээр маань үнссэн.
Хэн нотлох уу. Идэж уух нь ихдээд сануулга өгөө биз
Erunxiilugch shanaadsan bol zuv zuil xiisen bna!!
Шанаадуулж байхдаа таарсан шовш. Хүрэлбаатар Чойжилсүрэн гэсэн дуракуудыг зайлуулах хэрэгтэй.