НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Ханжоу-2022: Зээрэнцэг шидэлтээр Д.Саруултөгс мөнгөн медаль хүртлээ

Ханжоу-2022 Азийн зуны спортын IV пара наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмын хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд манай улсын тамирчин Д.Саруултөгс мөнгөн медаль хүртлээ.

Д.Саруултөгсийн хувьд 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч бөгөөд 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртсэн юм. Ингэснээр “Ханжоу-2022” Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг хүртэж байна.

Тэрбээр медаль хүртсэнийхээ дараа "Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна. Аав минь бурхан болоод нэг сар болж байгаа юм. Ханжоуд аавынхаа нэрийг дуудуулахыг хүссэн, зорилго минь биеллээ" хэмээн хэлжээ.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ийнхүү манай улс Ханжоу-2022 Азийн наадмын долоо дахь өдрийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байгаа юм. Ингэснээр 44 орноос 20 дугаар байрт жагсаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button