НийгмийнНийгэм мэдээ

Эцэг эхчүүд үдийн цайны чанар, хүртээмжийг шүүмжилсэн ч төсөв нэмэхийг дэмжсэнгүй

Хүнсний инженер О.Гал-Очир нийтийн өргөдөл, гомдлын цахим системд "Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн үдийн хоолны төсөв нэмэх тухай" хуулийн төсөл санаачлах өргөдлийг одоогоос сарын өмнө буюу 11 сарын 23-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийн хүчинтэй хугацаа өнөөдөр дуусаж байгаа ч санал тал хувьдаа ч хүрсэнгүй.

Тодруулбал хүнсний үйлдвэрийн технологич инженер мэргэжилтэй О.Гал-Очир 60 гаруй сургууль, цэцэрлэгийн үдийн хоол, цайнд хийсэн судалгаандаа үндэслэн үдийн хоолны одоогийн төсөв 2475 төгрөгийг нэмэх, боломжгүй бол эцэг эхчүүдээс тодорхой хэмжээний нэмэгдэл хураадаг болох, мөн үдийн хоол хөтөлбөрт бүх сурагчийг тэгш хамруулах хүсэлтээ илэрхийлж тус өргөдлийг гаргасан. Түүний саналыг 100 мянган хүн дэмжсэн бол УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой байсан ч эцэг эхчүүд ярьсан шигээ дэмжсэнгүй.

Энэ талаар О.Гал-Очир "Энэ найдваргүй боллоо доо. Сарын хугацаанд 45 мянган санал. Уг нь 1,200,000 хүүхдийн эцэг эх байгаа. Энэ хугацаанд зөвхөн группээсээ гадна телевиз, сайтуудад яриа мэдээлэл өглөө. Хамгийн олон дагагчтай инфлүүнсерүүд ч түгээлээ. Дээрдэх болов уу гээд мөнгө ч амлаж үзлээ. Түгээсэн сайхан сэтгэлт хүмүүс ч хувиасаа мөнгө амаллаа. Даанч болсонгүй. Эндээс юу харагдаж байна гээч. Хүүхдийн идэж буй хоолонд санаа тавихгүй байгаа хүмүүс боловсрол, сургууль цэцэрлэгийн байрны хүртээмж, багшийн цалин хангамж гэх мэтэд хэзээ ч санаа тавихгүй. Тавьж дуугарахгүй тул улстөрчид ч тоохгүй" хэмээн цахим хаягтаа бичжээ.

Эцэг эхчүүд үдийн цайны чанар, хүртээмж муу байгааг ихээр шүүмжилсэн ч, саналаа өгч идэвхтэй оролцсон нь ийн ховор байна. Өөрсдөөс нь нэмэлт мөнгө хураах нь гэсэндээ дэмжсэнгүй юу, эсвэл бүр тоосонгүй юу. Өргөдлийг санаачлагч аргаа барахдаа санал өгсөн эцэг эхчүүдийн дунд бэлэн мөнгөний хонжворт сугалаа явуулна гэж ч үзсэн. Гэсэн ч үр дүнд хүрэлгүй өнөөдөр ийнхүү санал хаагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл
12 сар 23, 2023 09:04

Хүүхдийнхээ төлөө санаа тавьдаг эцэг эх 45мянга бусад эцэг эхчүүд зөнд нь орхидог уу?

Анхболд
Анхболд
12 сар 23, 2023 09:50

Одоо энэ ард түмнээс асуудаг жүжгээ больж үз биднийг сайхан амьдруулна асуудлыг шийднэ гэж гарсан юм бол тэр нөхдүүд ажлаа хий үгүй бол д�##�д орцгоо

Зочин
Зочин
12 сар 23, 2023 10:01

Хөхөө болохоо боль.ээж аав бай.

yourselves
yourselves
12 сар 23, 2023 14:36

зүгээр л гэрээсээ л цэвэрхэн өөрсдөө авчирч байх хэрэгтэй. Хүүхдээ төрүүлсэн бол эрүүл саруул бас хоол ундаар сайтар хангах нь иргэн та бүгдийн үүрэг, хүлээх хариуцлага гэж үзэж байна!!!

Зочин
Зочин
12 сар 23, 2023 23:22
Reply to  yourselves

mash buruu bodoj bn!!jisheeni tanii hvvhed tsetserlegtee udurjin ideh hooloo avaad yvj chadah uu?ta tgj beldej ughvv?!!

Зочин
Зочин
12 сар 24, 2023 00:16

ХӨхөөнүүд.ХӨхӨөНүҮД

Зулаа
Зулаа
12 сар 24, 2023 06:01

Өөрсдөөс нь мөнгө гарна гэхээр сан�##�аа өгөөгүй хэсэг байгаа. Огт мэдээгүй хүмүүс ч бас байгаа байх! Хүүхдүүдийнхээ төлөө хуруугаа хөдөлгөсөнгүй дээ!

Иргэн
Иргэн
12 сар 24, 2023 15:55

Гэрээсээ зусэм т�##�х масло, боорцгоо авч ирж байх нь эруул мэндэд нь хамаагуй дээр шуу. Сургууль дээр хоол унд гэдгийг болиул. Уух х�##�уун ус байлгах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button