Нийгэм мэдээ
Х.Нямбаатар өнөөдрийн өмхий үнэрийн учрыг олох үүрэг өгчээ

Нийслэл Улаанбаатар хотод өнөө өглөө (2024.01.18) өмхий үнэр үнэртэж эхэлсэн. Иргэд 3,4-р хороолол, Гандан, Сүхбаатарын талбай, Сансар гээд олон байршлыг нэрлэж байна.
Харин үнэрийн учир шалтгааныг НОБГ, Төв цэвэрлэх байгууламжийн зүгээс тайлбарлаж чадаагүй. Хамгийн сүүлд Төв цэвэрлэх байгууламжаас тодруулахад "Үнэр манай байгууллагаас гараагүй" гэдэг мэдээллийг өгсөн.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өмхий үнэрийн учир шалтгааныг даруй тогтоох үүргийг холбогдох албаныханд өгчээ. Одоогийн байдлаар бүх холбогдох байгууллага тодорхой мэдээлэл өгөхгүй байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 ноос хойш дулаан байсан хоногуудад ДС ын утаа бараг гарахгүйтэй адил харагдаад байсан энэ үеүдэд утааны химийн үнэр гайгүй бас цэлмэг байсан . Ер нь хортой түлшний утаагаа ярихаа болиод машин тээвэрт л утаа бохирдолт үүсгэдэг гэж бурууг чихээд байдаг болжээ. гэтэл олон сая хүнтэй Японд машин тээврийн хэрэгсэл тийм олон мөртлөө яагаад агаарт нь утаа бохирдолт байдаггүй вэ? Монголын хэрэглэж буй түлш 2-р дайны үеийн канцлагерийн бөөнөөр нь устгах хорт хий. Харин огцом биш олноор нь аажмаар хордуулж үхүүлэх юм уу даа.
Saijruulsan Tulshni hort hii . Hund hamgin hortoi utaa
Алтай хотхон хавиар нэл өмхий шөнө л үнэртэж байсан
Чойжилсүрээн огцрохгүй юм уу. Салхи найз чинь таслахгүй н уу
Алтай хотхонд шөнөжин үнэртсэн. Сүүлдээ дотор муухай оргиж зүрх дэлсэх шинж илэрсэн.Одоо ч үнэртэж л байна
Хороололд ч нуль өмхий бна даа