Хүмүүжигчээ хүчирхийлж, бэлгийн харилцаанд орсон хорих байрны даргад хоёр жилийн ял оноожээ

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргаар ажиллаж байсан Б.Г нь 2022 оны зургаадугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэр бүхий хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон...“ гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.
Шүүхээс тус хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 15-нд хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн хохирогчийн эмчилгээний зардал болох 3.9 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг прокурорын байгууллагаас мэдээлэв.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан бага ял өгөө бэ? албан тушаалаа урвуулан ашигласан, хүчингийн хэрэг хийсэн гэхээр олон зүйл ангиар шийтгэгдэх ёстойм болов уу даа
Ял багадсан байна
хохирол төлөгдөөгүй байхад бага ял өгсөн байна хохирогч хүний эрхэнд эрх чөлөөгүй байхад шүүх яагаад бага ял өгнө вэ налайх багануурын шүүхээр шийдвүүлэхгүй яасан юм вэ нутгийн шүүгч нар хуйвалдсан байна нэг жил болоод л магадланд орчих юм байна прокурор эсэргүүцэл бичих хэрэгтэ йдээ
нэг зүйл анги биш хоёр албан тушаалын зүйл анги байна даа
Жирийн ард ийм хүчингийн хэрэгт холбогдсон бол яасан их жил өгч байх бол арай ч дээ нь
Бага ял оноосон байна сэтгэл санаа доройтолтой байхад дээрээс нь хүчирхийлнэ гэдэг байж боломгүй юм ял нь бага байна
ИЙМ БАГА ЯЛ ӨГВӨЛ ШҮҮХ ПОРКУРОР НЬ ХУЙВАЛДСАН Л ГЭСЭН ҮГ ШДЭЭ ЗҮЙЛ АНГИ НЬ БАГА БАЙНА
Ямар гоё юм бэ? Надтай ингээд секс хийчдэг болоосой!