УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УОК 15.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийнэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн урд зам дээр газ ачиж явсан ачааны автомашин осолдож, ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэн осол өнгөрсөн шөнө гарсан.

Ослын улмаас онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Түлэнхийн төвд арав гаруй иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК хуралдаж байгаа бөгөөд 15.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийнэ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан нар мэдээлэл хийх аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button