СПОРТ
Канвон-2024: Биатлончид холимог буухиа уралдаанд 21-т жагслаа

"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын биатлоны тэмцээний холимог буухиа уралдаан явагдаж өндөрлөлөө. Энэ ангилалд эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчнаас бүрдсэн нийт 26 баг 4х6 км-ийн буухиад уралдсан юм.
Уралдаанд Италийн баг 1:15:12.4 цагийн амжилтаар түрүүлж, Франц 1:16:25.4 үзүүлэлтээр удаалан Чехийн баг 1:18:23.4 цагаар хүрэл медалийн эзэд боллоо.Х.Эрдэнэтунгалаг, Д.Нямсүрэн, Б.Сүхбат, Т.Амарсанаа гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг уралдаанаа амжилттай дуусгаж, 21-р байрт оржээ.
Энэ уралдаанаар "Канвон-2024" олимпын биатлоны тэмцээн өндөрлөж байна.
Ц.Наранцацрал











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.