Нийгэм мэдээ

Газар гадаадуудад эзэмшүүлсэн Х.Нэхийтийг үргэлжлүүлэн хорьж, Ш.Энхжаргалыг суллахаар боллоо

Өмнөговь аймаг Ханбогд сумын газраас гадаадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарыг өнгөрөгч арванхоёрдугаар сард цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. 

Тэгвэл тэднийг цагдан хорих хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос үргэлжлүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүх уг саналыг хэлэлцжээ.

Шүүхээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийтийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн авсан байна. Харин Ш.Энхжаргалыг үргэлжлүүлэх хорих саналаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Б.ХАШ-ИЛД


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хүн
Хүн

Энэ 2013 онд ИХ аас гаргасан одоо хүчинтэй хуулинд чинь гадаадын хөрөнгө оруулалттай компанид газрыг 60+40жилээр эзэмшүүлнэ гээд заачихсан байгаашдээ. Тэгээд яагаад шүүх хорио морио болж жүжиглээд байгаа юм бэ.

Зоч
Зоч
Reply to  Хүн

Хуулинд ашиглуулна гэж зааснаас эзэмшүүлнэ гэжбхгүй..

Жаамаа
Жаамаа
Reply to  Хүн

Тэр13 оны хуулийг л хүчингүй болгох ёстой юм байна шүү дээ

Иргэн
Иргэн

Хэргийг шалгаж байгаа прокурор хоёуланг хорих санал ирүүлээд байхад яагаад нэгийг нь суллаад явуулдаг юм бэ.Энэ шүүхийн байгууллага гэж дээрээсээ доошоо хүртэл авилгалд живсэн хүн хогнуудын цуглуулга болжээ. Шүүх шинчилэгдээгүй цагт шударга ёс тогтоно гэж байхгүй. Хамгийн түрүүнд шүүхийг өөрчилөх нь чухал байна .

Зочин
Зочин

13 оны хөрөнгө оруулалтын хуулийг хүчингүй болгох хэрэгтэй бид эх орондоо амар тайван амьдармаар байна

dorjjav
dorjjav

gazaraa heden tugruguur hudaldsan gej horij bgaa ym be ? tevel say say tn. r n nuurs hulgailj hudalsan ter darga etgeeduud yagaad yuch boloogui ym shig ajilaa hiigeed yvtsgaaj bgaa ym ?

Холбоотой мэдээ

Back to top button