
Цахим спортын CS2 төрлийн "eXTREMESLAND" тэмцээн гурван өдөр Хятадын Шанхай хотноо үргэлжилж, өчигдөр /2024.01.28/ аваргаа тодрууллаа.
Нийт 50 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "The MongolZ" баг түрүүлж, 2016 оноос хойш болж буй "eXTREMESLAND"-д аваргалсан анхны монгол баг болж, түүх бүтээлээ.
Одоо тэднийг Польшид болох IEM Katowice 2024 тэмцээн хүлээж байна. Нөгөөдөр эхлэх тэмцээний эхний тоглолтоо The MongolZ-ийн залуус Бразилын FURIA-ийн эсрэг хийнэ. Өнгөрсөн жил хоёр баг учраа тааран тоглоход The MongolZ ялж, шуугиан тарьж байсан түүхтэй.
Ц.НАРАНЦАЦРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Том баяр хүргэеээ монголчууд хамгийн шилдэг нь болоорой...