УЛС ТӨР

"1072 хувьцаатай иргэдийн дансанд өнөөдрөөс 104 мянган төгрөг орно"

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.31/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Нэгдүгээрт, ЭТТ ХК-ийн ногдол ашгийг олгох асуудал яригдсан. Өнөгрсөн онд БЭТ-ийг томилж, ашиг орлого нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах чиглэл өгсөн байдаг. Улмаар ногдол ашгийг тараах ажлыг хойшлуулах чиглэлийг тухайн үед өгч байсан.

Энэ оны нэгдүгээр сарын 17-ний өдөр УИХ-аас батлагдсан "ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг шинээр бүртгэхтэй холбоотой тогтоол батлагдсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

2023.12.31-нийг хүртэлх хугацаанд ЭТТ ХК-ийн 81,5 хувь нь төрийн, 18,44 иргэдийн, 0,06 хувь нь аж ахуй нэгжүүдэд хувьцаа хэлбэрээр олгогдож ирсэн байдаг.

Энэ онд батлагдсан УИХ-ын аравдугаар тогтоолоор 2012.04.11-нээс хойш 2023.12.31-нээс өмнө төрсөн хүүхдүүдийг шинээр хувьцаа эзэмшигч болгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр 893 мянган иргэн /2,512,769+893,432=3,406,769/ шинээр хувьцаа эзэмшигч болж байгаа юм. Өөрөөр хэлбэл 12 хүртэлх насны бүх хүүхэд хувьцаа эзэмшигч болж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хувьцаа эзэмшигчдийг бүртгэсэн. Нийт 3,4 сая иргэн хувьцаа эзэмшигч болж байна.

Ч.Сайханбилэгийг Засгийн газар "Сайн хувьцаа" гаргаж ахмадууд, оюутан залуучууд, төрийн албан хаагчдад хувьцаагаа худалдах боломжийг бий болгож ажилласан. Тухайн үед 385 мянга орчим иргэн өөрийн эзэмшлийн 1072 хувьцаагаа буцаан худалдсан.

ЭТТ ХК-ийн 2022 оны цэвэр ашиг 1.3 их наяд төгрөг. Үүнээс 351 тэрбум төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон өгч байна. Нэгж хувьцааны ногдол ашиг нь 108 төгрөг. Татварын өмнөх дүн 116 мянган төгрөг. Татварын дараах дүнгээр 104,000 төгрөг болж, өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ. Харин шинээр хувьцаа авч буй 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн 893 мянган иргэний ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансаар нь шилжинэ" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Буцаагаад сайн хувьцаа гээд худалдсан ч гэх шиг үнэн доромжлох юмаа луйвардаж авчихаад

Зочин
Зочин

энэ йвилгач данх эднүүс өөрсдиигөө попорч гаргаал

Delgerdalai
Delgerdalai

Zarim hvmvvsiih ni orohgv bga ygaad yum bol

Холбоотой мэдээ

Back to top button